"Могойн гол” ХК-ийн цэвэр ашиг 108.9сая төгрөг болж, 37хувиар өсжээ.

Эх сурвалж : Bloomberg TV

Нийтлэгдсэн : 2017.02.17

     Монголын Хөрөнгийн биржийн хоёрдугаар ангилалд бүртгэлтэй “Могойн гол” ХК 2016 онд ашигтай ажиллажээ. Өнгөрсөн онд тус компанийн борлуулалтын орлого 1.9 тэрбум төгрөг болсон нь 2015 оныхоос 35 орчим хувиар өссөн байна. Тайлант хугацааны цэвэр ашиг нь 108.9 сая төгрөг болсон нь 2015 оныхоос 37 орчим хувиар өссөн үзүүлэлт болсон талаар Монголын Хөрөнгийн биржид хүргүүлсэн санхүүгийн тайландаа дурджээ.

      2016 оны I улиралд түүхий эдийн үнэ буурсан болон дотоодын улс төрийн нөхцөл байдлаас үүдэж уул уурхайн салбар хүндэрч, энэ нь Монголын Хөрөнгийн бирж дэх уул уурхайн компаниудын хувьцааны ханшид нөлөөлсөн байна. 2008-2010 оны хямралын үеийнхтэй ижил хэмжээгээр ганцхан улирлын дотор хувьцааны ханш унасан талаар marketinfo.mn онцолжээ. “Могойн гол” компанийн хувьд мөн хугацаанд хувьцааны ханш нь 42.03 хувиар буурч байжээ. Түүнчлэн тус компани 2015 оны ногдол ашиг болгож нэгж хувьцаанд 4.5 төгрөгийг нийт 952 харилцагчийнхаа дансанд байршуулсан талаар өнгөрсөн онд мэдээлсэн юм.

           Хөвсгөл аймгийн нутагт “Могойн гол” ордод чулуун, хүрэн нүүрсний олборлолт хийдэг “Могойн гол” компани нь Хөвсгөл аймгийн болон хил залгаа Завхан аймгийг нүүрсээр ханган ажилладаг. Тус компанийн хувьцааны 51 хувь нь Төрийн өмч, 15 хувь нь “Транс нефть” компанийн эзэмшилд байгаа ажээ.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн