Эх сурвалж : www.medee.mn Нийтлэгдсэн : 2017.02.15 |
-ХАМГИЙН ХҮНД НӨХЦӨЛТЭЙ ХӨТӨЛБӨРӨӨ МАНАЙ УЛСАД
ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ГЭЖ ҮЗЭВ-
Сангийн яамнаас энэ долоо хоногийн сүүлээр ОУВС-тай хийж буй хэлэлцээрийнхээ үр дүнг мэдээлнэ. Үүнээс өмнө эрх баригч нам дотор хэлэлцээрийн явц ямар үр дүнтэй байгаа талаархи мэдээлэл хэдийнэ яригдаад эхэлжээ. Товчхондоо, манай улсад ОУВС-гаас хэрэгжүүлдэг дөрвөн төрлийн зээл, хөтөлбөрийн хамгийн хүнд нөхцөлтэйд нь хамрагдах санал тавьсан нь “Extended fund facility” хөтөлбөр юм.
Уг нь Сангийн яамнаас хэлэлцээрийг анх эхлүүлэхдээ “Standby credit facility” буюу бага орлоготой улсуудад олгох нэн хямдралтай зээл, “standby arrangement” буюу бага, дунд орлоготой улсуудад олгох стандарт, жирийн зээлийн хөтөлбөрт хамрагдах зорилт тавиад байсан. Гэвч хэлэлцээрийн явцад анхны төсөөлөл өөрчлөгдөж, “Стэнд бай”-гаас өөр, хүнд шаардлага бүхий хөтөлбөр дээр буусан байна. Үүний гол шалтгаан нь, төлбөрийн тэнцэл алдагдсан, эдийн засаг нь онцгой хүнд байдалд орсон гэх онош гарсных аж.
“Стэнд бай”-аас ялгаатай нь “Extended fund facility” хөтөлбөрт хамрагдах улсад эхлээд тодорхой шаардлагуудыг тавьдаг. Тэдгээрийг хангасны дараа зээл нь олгогддог аж. Харин “Стэнд бай”-г хэрэгжүүлэх явцдаа ОУВС-гаас тавьсан шаардлагуудыг хангадаг. Одоогоор Сангийн яаманд ОУВС-гаас “Extended fund facility” хөтөлбөрийн хүрээнд таван томоохон шаардлага тавьж буй ч эцэслэн тохироогүй гэх мэдээлэл байна. Тэдгээр нь НӨАТ нэмэх, орлогын шаталсан татвар бий болгох, төсвийн зардлыг багасгах, төсвөө суурь байдлаар танах, Засгийн газрын баталгаануудыг цэгцлэх хүрээнд яригдаж байгаа гэх мэдээлэл байна.
-ТУС ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАНААР МАН-ЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨР
ХЭРЭГЖИХГҮЙД ХҮРНЭ-
“Extended fund facility” хөтөлбөрийн хэрэгжих хугацаа 36 сар байдаг. Өөрөөр хэлбэл, “Стэнд бай” хөтөлбөрийн ерөнхий үзүүлэлтээр 12-24 сарын хугацаанд эдийн засаг нь тогтворжих боломжгүй улсад энэ төрлийн хөтөлбөрийг санал болгодог аж. Бүр шаардлагатай тохиолдолд дахин 12 сараар сунгадаг. Энэ хугацаанд “Extended fund facility” хөтөлбөрийн мөнгө цуварсан байдлаар орж ирдэг аж. Өөрөөр хэлбэл, эхний шаардлагуудыг хангаад, уг хөтөлбөрийн зээлийн тодорхой хэсэг орж ирнэ. Энэ хугацаандаа дараачийн шаардлагуудыг хангах замаар хоёр дахь санхүүжилтээ татах зэргээр шаталж явна гэсэн үг.
Тухайлбал, Украин улс 2015 оны нэгдүгээр сард ОУВС-гаар 17.5 тэрбум ам.долларын зээл батлуулсан ч 2015 оны гуравдугаар сард таван тэрбум, мөн оныхоо есдүгээр сард 1.7 тэрбум, 2016 оны есдүгээр сард нэг тэрбум ам.доллар хүлээж авсан. Энэ онд дахин дөрвөн удаа тодорхой хэмжээний шилжүүлэг хийгдэхээр яригдаж буй. Яг энэ хэлбэрээр манайд хэрэгжих юм. Гол нь шаардлагуудыг нь биелүүлэхгүй бол хөтөлбөрийн дараачийн мөнгө орж ирэхгүй.
Шаардлагууд нь эхэндээ улсын төсвийг эрүүлжүүлэх, танах чиглэд байснаа шаталсан хэлбэрт шилжихдээ тухайлсан салбарын бодлого руу ордог байна. ОУВС мөнгө оруулчихсан учраас гаргаж авахаа чухалчилна. Яг энэ үүднээс Украинтай байгуулсан санамж бичгүүдээ шинэчилж, эрчим хүчний төлбөрийг нэмэгдүүлсэн нь ард иргэдийн шүүмжлэлийг дагуулж байгаа юм. Манайд ч мөн ийм маягаар “Extended fund facility” хөтөлбөр 3-4 жил үргэлжлэн хэрэгжихээр байна.
Сүүлийн үед эрх баригч намын түвшинд ОУВС-тай хамтарч эдийн засгийн хүндрэлээс гарлаа гэхэд мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт нам зогсохоор байгааг онцолж ярих болсон. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “ОУВС-гийн эдгээр шаардлагуудыг хангах гэхээр намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт эргээд хүнд байдалд орж байна. Яагаад гэхээр МАН-ын 2020 он хүртэлх мөрийн хөтөлбөрийн ихэнх нь халамжтай холбоотой амлалтууд байгаа. Гэхдээ хувь гишүүнийхээ зүгээс энэ бүхнийг бид хийх ёстой гэж харж байна. Угаасаа өөр арга байхгүй. Улс төржилт явагдаад, энэ хөтөлбөрийг зогсоочих юм бол бид бүр том агуулгатай асуудалд унана” гэсэн байр суурь илэрхийлсэн билээ.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |