Эх сурвалж : Bloomberg TV Нийтлэгдсэн : 2017.02.15 |
Орон сууцны зах зээлд үнэ ханшийн бууралт явагдсаар байна. “Тэнхлэг зууч” компани Монголбанктай хамтран танилцуулдаг орон сууцны үнийн индекс нэгдүгээр сард өмнөх сараас 2.83 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 7.18 хувиар буурчээ.
2013 оны зургаадугаар сараас бага хүүтэй орон сууцны зээл олгож эхэлснээс хойш үнэ тогтмол өссөөр 2014 оны зургаадугаар сард хамгийн огцом өсөж байв. Харин 2014 оны 12 дугаар сараас хойш дундаж үнэ тогтмол буурсаар байгаа юм. Шинэ орон сууцны талбайн ам метрийн дундаж үнэ нэгдүгээр сарын байдлаар өмнөх сараас 0.15 хувиар буурч, хоёр сая 47 мянган төгрөг болсон байна. Хэдий тийм боловч энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 0.01 хувиар өссөн дүн юм. Харин хуучин орон сууцны дундаж үнэ өнгөрсөн оны мөн үеэс 12.8 хувиар буурч, 72 сая 764 мянга болжээ. Хуучин орон сууцны үнэ эрчтэй буурч байгаа нь борлуулалтыг дэмжсэн болохыг “Тэнхлэг зууч” компани онцолж байна.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |