СЕРГЕЙ ЛАВРОВ: ШХАБ-ын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломж монгол улсад нээлттэй байна

Эх сурвалж : Bloomberg TV

Нийтлэгдсэн : 2017.02.14

       Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ОХУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой даваа гарагт хэлэлцээ хийсэн байна. Хоёр талын уулзалтын үеэр "Монгол Улс ШХАБ-ын ажиглагч гишүүний статусаа ахиулна гэж найдаж байгаагаа" Сергей Лавров илэрхийлжээ. Мөн "Аюулгүй байдал, эрчим хүч, тээвэр, хөдөө аж ахуй гэх мэт чиглэлээр ШХАБ-ын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломж Монгол Улсад нээлттэй байгааг" тэрбээр дурдсан байна. Үүнээс гадна хоёр тал гадаад бодлогын төлөвлөлтийн асуудлаар энэ сард тусгай зөвлөлдөх уулзалт зохион байгуулахаар тохирсон гэж "ТАСС" агентлаг мэдээллээ. Түүнчлэн Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны удирдлага, Евразийн эдийн засгийн холбооны сайд нартай хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг асуудлаар санал солилцох юм байна.

      УИХ-ын дарга М.Энхболд өнгөрсөн 12 дугаар сард ОХУ-д айлчлах үедээ Монгол Улсад тохиолдоод буй эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулахад бага хүүтэй, урт хугацаатай, санхүүжилтийг дэмжсэн хөнгөлөлттэй зээл олгох талаар анхаарал тавих хүсэлтийг Төрийн Дум, Холбооны зөвлөлийн удирдлагуудад тавьсан юм. Харин Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко "Бид монгол нөхөдтэйгөө олон удаа уулзаж, олон асуудал хөндөж ярилцсан. Цөөнгүй тохироо хийгдсэн. Харамсалтай нь үр дүн бага байна” гэсэн хариу өгсөн байна.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн