Эх сурвалж : Bloomberg TV Нийтлэгдсэн : 2017.02.10 |
Бизнес санхүүгийн орчны өөрчлөлтийн талаарх эерэг хариулт дотоодын бизнес эрхлэгчдийн дунд 2013 оноос хойш тогтмол буурах хандлагатай байсан бол 2016 оны үнэлгээгээр өмнөх оноос гурван хувиар сэргэсэн байна. МҮХАҮТ-аас тайлбарласнаар бизнесийн орчин сайжирна гэсэн хүлээлтэд сонгууль өндөр нөлөөтэй байдаг аж. Харин 2017 оны хувьд, үйл ажиллагаа явуулах орчны хүлээлт 28 хувьтай байгаа нь судалгаа эхэлсэн 2005 оноос хойших доод хэмжээнд хадгалагдсан үзүүлэлт боллоо. Бизнесүүд өсөж, тэлэхэд нэн шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтын орчныг одоогоор 35 хувьтай үнэлж байгаа юм. Гэхдээ ААН-үүд 2017 онд "хөрөнгө оруулалт хийх үү" гэдэг асуултад 60 хувь нь "тийм" гэж хариулсан нь тодорхой дотоод нөөц бололцоогоор шийдвэрлэх эрмэлзэл байгааг харуулж байна. Үйл ажиллагааны гол зорилго болох ашигт ажиллагааны үнэлгээгээр судалгаанд хамрагдсан 862 бизнес эрхэгч энэ онд "ихийг хүлээхгүй байгаа" нь илт байна.
Ашиг орлого өснө гэсэн таамаг өмнөх оноос таван хувиар буурч 23 хувьтай байгаа юм. Эдийн засгийн дүр зураг талд, макро орчинд өгөх үнэлгээ 2016 оны дүгнэлтээр 24 хувьтай байсантай харьцуулахад 2017 онд 18 хувь болж буурчээ. Эцэст нь 2017 онд бүх хүчин зүйлсийг нэгтгэн тооцсоноор бизнесийн орчны ерөнхий хүлээлт 32 хувьтай байгаа бол өмнөх оныг бизнес эрхлэгчид 24 хувь байсан гэж дүгнэжээ.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |