Томоохон эсэргүүцлийн хөдөлгөөн Румын улсын засгийн газрыг авлигын эсрэг зогсохыг шаардав

Нийтлэгдсэн : 2017.02.08

Румын улсын шинэ ерөнхий сайд сонгогдсоноос ердөө гуравхан долоо хоногийн дараа авлигын эсрэг кампанит ажилд саад хийх оролдлого бүхий “Онц байдлын тогтоол”-ын эсрэг зуун мянга орчим хүмүүс жагсаал цуглаан хийв. Цагийн дотор жагсаал цуглаанд оролцогчдын тоо 10,000 давсан ба нэг шөнийн дотор 50 гаруй хотын 250,000 орчим иргэд цуглаанд оролцсон байна. Мөн гадаадад оршин суудаг Румын улсын иргэд энэхүү цуглаанд нэгдсэн юм. Жагсаал болсноос хойш хэдэн өдрийн дараа энэхүү тогтоолыг цуцалсан ч эсэргүүцэл үргэлжилсээр байна. Одоогийн байдлаар Румын улс нь энэхүү жагсаал цуглаанаас 200,000 гаруй лэй ($47,600) орчим санхүүгийн хохирол амсаж байна.

Румын улсын төрд авлигын асуудал олон жил ноёрхсон бөгөөд өмнөх засгийн газар 2015 оны 11 дүгээр сарын томоохон жагсаалыг галт зэвсэг хэрэглэн тарааж 64 хүний аминд хүрсэн билээ. Румын нь авлигын индекс ашиглан гаргадаг олон улсын "ил тод байдал"-ын үзүүлэлтээр 57 дугаар байранд жагсдаг юм. Мөн эдгээр жилүүдэд авлигын эсрэг томоохон арга хэмжээ хийгдээгүйг авлигын шинжээчид дурьдсан ба “Үндэсний Авлигын Эсрэг Зөвлөл” өндөр албан тушаалтанг оролцуулан хэдэн мянган хүмүүсийг авлигын хэрэг хийсэн хэмээн ялласан юм. Үүнээс 2015 онд ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байсан Victor Ponta-ийн хэрэг одоо хүртэл шалгагдаж байгаа юм.

Ийнхүү Румын улсын засгийн газрын авлигын эсрэг олон мянган иргэд эсэргүүцэн  дуу хоолойгоо өргөж байна. Энэхүү бослогын үеэр Европын холбооны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч Jean-Claude Juncker болон Frans Timmermans нар авлигын эсрэг зогсох хэрэгтэй хэмээх үзэл бодолтой байгаагаа илэрхийлсэн юм. 

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн