Шатахууны үнэ нэмэгдэж АИ92 1630 төгрөг болжээ

Эх сурвалж : ardchilal.mn

Нийтлэгдсэн : 2017.02.07

Өнгөрсөн амрлатын өдрүүдэд шатахууны үнэ нэмэгдсэн талаар цахим ертөнцөд багагүй шуугисан. Тодруулбал, ““Петровис”-ийн салбаруудаар АИ92-1,630 төгрөг, “Шунхлай”-н салбаруудаар АИ92- 1,625 төгрөг болсон байна” гэх мэдээлэл цацагдсан.

Энэ талаар “Петровис” компаниас тодруулахад, “Ганцхан манайх нэмсэн юм биш. Бүх газар нэмсэн. Улсаас шатахууны үнийг нэмсэн” гэв.

Тодруулбал, Баянгол дүүрэгт, төрөл тус бүртээ 50-100 төгрөгөөр нэмэгдсэн бөгөөд АИ92-1630 төгрөг, ДТ-1720 төгрөг, 95-1820 төгрөг, 98-1920, 80-1480 төгрөг болсон аж.

Харин “Шунхлай” компаниас тодруулахад, “Манайх бүх салбарынхаа үнийг нэмээгүй. 2-3 хан станцын үнэ нэмэгдсэн байгаа. Төрөл тус бүртээ өөр өөр үнийн дүнгээр нэмэгдсэн. Зарим нь 75 төгрөгөөр нэмэгдсэн байгаа. Яагаад нэмэгдсэн талаар тайлбар өгөх боломжгүй” гэсэн юм.

Дашрамд, өнгөрсөн нэгдүгээр сарын 25-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнийн өсөлт, ам.доллартай харьцах төгрөгийн ханшийн уналттай холбогдуулан автобензин, дизелийн түлшний үнийн өсөлтийг саармагжуулах, тогтвортой барих зорилгоор энэ төрлийн бүтээгдэхүүнд ногдуулах Онцгой албан татварын хэмжээг бууруулсан юм.

Засгийн газрын тогтоолоор автобензинд ногдуулах онцгой албан татварыг 160,000 төгрөгөөс 50,000 төгрөг болгож, / 90-ээс дээш октантайг 160,000 төгрөгөөс 30,000 төгрөг/, дизелийн түлшинд ногдох татвар 180,000 төгрөг байсныг 70,000 төгрөг болгон бууруулж тогтоосон.

Ингэснээр улсын төсвийн орлого 110 орчим тэрбум төгрөгөөр буурах ч, шатахууны үнийн өсөлтийг саармагжуулах боломжтой гэж холбогдох яам болон Газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын холбоо үзэж байсан юм.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн