Газар эдлэх эрхийн хэмжээг 15 жилээр сунгана

Эх сурвалж : Bloomberg TV

Нийтлэгдсэн : 2017.02.07

Хотын дарга нийслэлийн нутаг дэвсгэрт газар эзэмших иргэд аж ахуйн нэгжийн эрхийн гэрчилгээг сунгах захирамж гаргалаа. Өмнө нь газар эзэмших эрхийг 3-5 жилээр олгодог байсан бол харин одоо 15 жилээр сунгагдах юм байна. Энэхүү шийдвэр нь газрын албаны хүнд суртлыг таслан зогсоож, иргэд аж ахуйн нэгжид учирдаг чирэгдлийг бууруулна гэж Нийслэлийн удирдлагууд онцоллоо. Иймээс газар эзэмших эрхийн хугацаагаа сунгуулах шаардлагатай иргэд аж ахуйн нэгжүүдийн хүсэлт, өргөдөлийг үндэслэн ямар нэгэн тусгай шаардлага, нөхцөлгүйгээр шууд 15 жилээр сунгах юм байна.

Хамгийн гол шалгуур нь газрын төлбөрөө тогтмол төлдөг, тухайн газартаа үйл ажиллагаа явуулдаг байх ёстой ажээ. Үүнээс гадна цахим газар өмчлөлийн журамд өөрчлөлт оруулахаар болсон байна. Тухайлбал, зөвхөн насанд хүрсэн зорилтот бүлгийг цахим газар өмчлөлд хамруулахаар судалж байгаагаа мэдэгдсэн юм. Мөн нийслэлийн зургаан дүүрэгт дахин газар олгохгүй, гэр хорооллыг тэлэхгүй Налайх, Багануур, Багахангай зэрэг дэд бүтэц хөгжсөн алслагдмал дүүргүүдэд газар олгох юм байна.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн