“МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО” компаниас санхүүгийн зөрчил илэрлээ

Эх сурвалж : Bloomberg TV

Нийтлэгдсэн : 2017.02.03

Төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн зарим зүйл заалтын дагуу  “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК болон “Монголын цахилгаан холбоо” компаниудад санхүүгийн шалгалт хийсэн байна.Тодруулбал тус компаниудын 2015 он, 2016 оны 3 дугаар улирлын санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Уг шалгалтаар “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК нь 709,617,967 төгрөгийн үндсэн хөрөнгө олж авсан, 1,159,570,281 төгрөгийн тендер, худалдан авалтын зөрчил, дутагдал илэрсэн байна.
Иймд Цаашид төлөвлөгөөнд тусгагдаагүй бараа, ажил үйлчилгээ худалдан авахгүй байх, хугацаа хэтэрсэн авлагыг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж, биелэлтийг ТӨБЗГ-т ирүүлэхийг үүрэг болгожээ. Мөн төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг үйл ажиллагаандаа чанд мөрдөж байхыг анхааруулсан байна.
Харин “Монголын цахилгаан холбоо” компанийн 2015, 2016 оны эхний хагас жилийн санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд Төрийн өмчийн, бодлого зохицуулалтын газраас шалгалт хийхэд 2,638,19 сая төгрөгийн зөрчил илэрчээ.  Тодруулбал шалгалтаар орлогын төлөвлөгөөг 2015 онд 2,168,11 сая төгрөгөөр, 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 570,8 орчим сая төгрөгөөр тасалдуулсан зөрчил илэрсэн байна.
Мөн хэдийгээр технологийн хоцрогдолд орсон боловч 1,893,88 сая төгрөгийн үлдэгдэл өртөгтэй хөрөнгийн хөдлөл хөдөлгөөн хийх асуудлыг зохих байгууллагад тавьж шийдүүлээгүйгээс эдийн засгийн үзүүлэлт, хөрөнгийн өгөөжид сөргөөр нөлөөлсөн байна.
Түүнчлэн худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тайлан гаргахдаа зардалд шингэсэн худалдан авалтыг орхигдуулсан, зохих журмын дагуу 820 сая төгрөгийн худалдан авалтын гэрээ шинэчлээгүй, бага үнийн дүнтэй шууд худалдан авалт хийгдсэн гэрээнүүдээс компанид хохирол учраагүй ч нийт 10 бэлтгэн нийлүүлэгчээс 75,6 сая төгрөгийн урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргуулж аваагүй зэрэг зөрчил илэрсэн байна. Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгаж, цаашид анхаарч ажиллахыг үүрэг болгожээ. 
Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн