Эх сурвалж : Bloomberg TV Нийтлэгдсэн : 2017.02.02 |
"Эрдэнэс Таван Толгой" компанийн хувьцааг хөрөнгийн биржээр арилжаалах, олон улсын хөрөнгийн зах зээлээр дамжуулан IPO гаргах хүрээнд судалгааны ажил хийж байгаа гэж компаниас мэдээллээ. Өнгөрсөн оны 12 дугаар сард эхний төлөвлөгөөгөө гаргаж, сангийн яамнаас байгуулсан ажлын хэсэгт танилцуулсан. Бэлтгэл ажлыг хангахад 9-12 сарын хугацаа шаардана гэж "Эрдэнэс Таван Толгой" компани мэдээллээ.
"Эрдэнэс Таван Толгой"-н хувьд бага зардлаар олборлолт хийж, уурхайн аман дээр нүүрсээ борлуулж байгаа учраас "Chalco"-д төлөх өрөө барагдуулсан тохиолдолд үйл ажиллагааны зардал багатай. Хэрэв шаардлагатай гэж үзвэл баяжуулах үйлдвэр байгуулах, усны төсөл, авто зам болон геологи хайгуулын чиглэлд нийт 300-400 орчим сая ам.долларын санхүүжилт шаардагдах урьдчилсан тооцоо гаргасан. Энэ нь олон улсын хөрөнгийн биржээс татахад харьцангуй бага хөрөнгө. Нөгөө талаас дотоодын зах зээлээс татахад хэт их хөрөнгөд тооцогдож байгаа юм. Ийм нөхцөлд дотоодын хөрөнгийн биржийн арилжаанд гадаадын хөрөнгө оруулагчид оролцох нөхцөлийг бүрдүүлэх зэрэг хувилбар яригдаж байгаа талаар "Эрдэнэс Таван Толгой" компани мэдээллээ.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |