Таван толгойг хувьчлах борлуулалтын ажлыг сараар сунгажээ

Нийтлэгдсэн : 2014.11.01

Таван толгойн хөрөнгө оруулагчийн асуудал яаж шийдэгдэх нь энэ сардаа багтаж тодорхои болох учиртай байв. Ажлын хэсэгт багтсан сайдуудын хоёр нь чөлөөлөгдсөн гэдэг шалтгаанаар товлосон хугацаанд нэг сарын сунгалт хийжээ. Тодруулж хэлбэл арванхоёрдугаар са

Таван толгойн хөрөнгө оруулагчийн асуудал яаж шийдэгдэх нь энэ сардаа багтаж тодорхои болох учиртай байв. Ажлын хэсэгт багтсан сайдуудын хоёр нь чөлөөлөгдсөн гэдэг шалтгаанаар товлосон хугацаанд нэг сарын сунгалт хийжээ. Тодруулж хэлбэл арванхоёрдугаар сарын нэгэн хүртэл хугацаа бий гэсэн үг. Засгийн газар Таван толгойн менежмэнтийн асуудлаар өнгөрсөн наймдугаар сард 268 дугаар тогтоолыг гаргасан юм. Хувьчлах сонгон шалгаруулалт ирэх сарын 1-нд буюу маргааш дуусах учиртай байсан нь ийм шалтгаанаар хойшлоод байна. Сонгон шалгаруулалтын дараа менежмэнтийн хувьчлал хийх төлөвлөгөө бий. Засаг төлөөлсөн эрхмүүд Таван толгойн ордыг ирэх хавраас хувийнхнаар хөдөлгүүлэх бодлого барьж байгаа билээ.

2012 оны сонгуулиас өмнө Таван толгойн баруун Цанхид стратегийн хөрөнгө оруулалт оруулах, Зүүн Цанхид нь өөрсдөө үйл ажиллагаа явуулах бодлогоор Засгийн газраас ажлын хэсэг гаргаж байсан юм. Олон улсад нээлттэй тендер зарлаж, хураангуй жагсаалтад нь Хятад, Солонгос, Япон, Орос, Америкийн зургаан компани үлдэж байсныг уншигчид санаж байгаа байх. Эдгээр компани баруун Цанхи дээрх хувь хувьцаан дээрээ санал зөрөлдөж, эцсийн шийдэлд хүрч чадалгүй, асуудал ҮАБЗ дээр хүртэл очиж байв. Таван толгойн стратегийн хөрөнгө оруулагчийн асуудал өнөөдрийг хүртэл шийдэлд хүрэлгүй мухардмал байдалд орсон хэвээр байсан юм. Тухайн үед Америк, Япон, Солонгосын элчингүүд Таван толгой дахь оролцоондоо сэтгэл дундуур байгаагаа илэрхийлснийг тэр үеийн хэвлэлийн хуудаснаас харж болно. АНУ-ын элчин хэдэн удаа "Пийбоди"-гийн зүгээс Таван толгойд оролцох сонирхол өндөр байгаа хэмээн мэдэгдэжбайсан. Сүүлд гэхэд л өнгөрсөн есдүгээр сард болсон "Инвест Монголиа"-д илтгэл тавихдаа энэ байр сууриа давтан онцолсон. Америкийн "Пийбоди"-гоос гадна Хятадын "Шинхуа", Оросын "РЖД" гэх зэрэг компани бий. Нүүрсний зах зээл өнгөлөг байх үед сонирхлоо илэрхийлж байсан зургаан компаниас хэн нь өнөөдрийг хүртэл Таван толгойг сонирхож буй талаар нарийн, тодорхой мэдээлэл өгөх боломж одоогоор алга. Хятадын компанийн сонирхол өндөр гэсэн таамаг бий. Шинхуагийн тухайд манай хөрш, нүүрсний салбарт хамтрах алхмаа аль хэдийнэ хийчихсэн, төмөр зам дээр өндөр сонирхолтой гэх мэт шалтгаануудыг нь хөөгөөд үзэхээр Засгийн саналд толгой дохино гэдэг нь эргэлзээгүй. Манай талаас ч гэсэн нүүрсээ нийлүүлэх зах зээл гэдэг утгаар нь урд хөршийн компанитай хамтрах сонирхол байгаа нь ойлгомжтой. Бусдынх нь хувьд сая дурдсан хоёр улс шиг илэрхий шалтгаангүй, сүүлийн үед байр сууриа олны өмнө илэрхийлээгүй учраас дүгнэхэд эрт байна.

Дээрх зургаан компанид тендерийн урилга явуулсан Засгийн газрын санал манай талд бол боломжийн. Таван толгойн зүүн, баруун хоёр Цанхийн аль алийг нь ав, үйл ажиллагааг нь хариуц, олборло, тээвэрлэ, борлуул, улсад төлөх бүх л татвараа төл, өнөөг хүртэл дарж амжаагүй байгаа "Чалко"-гийн өрийг төл, төмөр замаа барь гэсэн саналыг хөрөнгө оруулагчдад тавьж байгаа. Гэхдээ дангаараа биш, 51 хувьд нь Монголын үндэсний компанийг оруулж ир гэж буй. Үлдсэн 49 дээр нь ХаМТ[эаад орж ир гэсэн санал тавиад байгаа. Тэгэхээр үндэсний хөрөнгө оруулалт давамгайлсан компани Таван толгойн менежментийг хариуцна гэсэн үг.

51 хувийг нь эзэмших үндэсний компани гэхээр шалгуур хангах ганц маань Хонконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргасан "Mongolian mining corporation" гэдэг нь ойлгомжтой. "Энержи ресурс"-ийн хувьд өөрийн гэсэн угаах үйлдвэртэй. Нүүрсний үнэ оргил үеэсээ 50 хувиар буурчихсан энэ үед Таван толгойн нүүрсийг баяжуулаад гаргавал өнөадрийнхөөсөө дажгүй үнээр зараад байх боломж нээгдэнэ. Төрийн өмчийн "Эрдэнэс Тавантолгой" компанийн менежментийг хувийн хэвшилд даатгаад өгчихвөл нүүрсний зах зээл хүндрэлтэй байгаа ч дажгүй амжилттай ажиллах байх гэсэн хүлээлт энэ салбарынханд бий. Таван толгойн менежмэнтийг хувийн хэвшилд атгуулах санаа эдийн засаг талаасаа зөв зүйтэй шийдэл, засгаас хөрөнгө оруулагчдад хүргүүлсэн санал Монголын талд боломжийн ч гэлээ эргэж харах хоёр асуудал бий. Нэг нь иргэн бүрийн эзэмшижбуй 1072 хувьцааны асуудал. Яг одоогийн нөхцөлөөр яаж шийдэгдэх нь ойлгомжгүй байгаа. Нөгөө нь "Энержи ресурс"-ийн санхүүгийн байдал. Учир нь энэ компани нүүрсний зах зээл сайн үед угаах үйлдвэр, нүүрс тээвэрлэх зам зэрэг том бүтээн байгуулалтад их хэмжээний мөнгө зарсан. Том хөрөнгө оруулалтхийснийх нь дараа нүүрсний үнэ түүхэнд байгаагүйгээрээ уруудсан юм. Санхүүгийн хүнд байдалд орсон гэдэг нь ийм учиртай. Харин "Эрдэнэс Таван толгой" бүтээн байгуулалтын ажлаа хийж амжаагүй учраас том Таван толгойд арай өөр нөхцөл байдал ажиглагддаг. Гэхдээ Хятадын зах зээл дээр эрэлттэй сайн чанарын коксжих нүүрсний их хэмжээний нөөцтэй хэсгийг эзэмшдэг "Эрдэнэс Таван толгой"-н Австралийн гэрээт олборлогч компани "Макмахон"-тои холбобтой өчнөөн долларын өгөө, авааны асуудал шийдэгдзэгүй өнөөг хүрсэн. Олзуурхмаар нь Засгийн гаргасан хувилбараар Таван толгойн ажил цааш явахад аль. алиныхаа сул талыг нехөөд явчих давуу талууд хоёр талын аль алинд нь бий.

Ц.БААСАНСҮРЭН

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн