Эх сурвалж : Bloomberg TV Нийтлэгдсэн : 2017.01.31 |
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" компани Уул уурхай-металлургийн цогцолбор болох зорилтынхоо хүрээнд давтах технологиор бүтээгдэхүүн үйлдвэрлэх анхны Ган бөмбөлгийн үйлдвэрээ ашиглалтад орууллаа.
Уул уурхайн салбарт тулгуурлан хөгждөг Монгол Улсын хувьд Ган бөмбөлгийн үйлдвэртэй болж байгаа нь маш чухал үйл явдал юм. Учир нь экспортын ашигт малтмал бэлтгэхэд жилд 180-200 сая ам.долларын ган бөмбөлөг импортоор авах шаардлага бий болдог гэж Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр мэдээлсэн. "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн Ерөнхий захирал Д.Батжавхлангийн онцолсноор Ган бөмбөлгийн хэрэгцээний 80 хувийг дотоодоосоо хангах юм байна. Шинэ үйлдвэр ашиглалтад орсноор Монголчууд өөрсдөө сайн чанарын ган бөмбөлгийг импортын бүтээгдэхүүнээс 5-10 дахин хямд үнээр үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлэх боломж бүрдэж байна. Ингэснээр импортын хэрэглээг бууруулж 60 сая ам.долларын мөнгөн урсгалыг дотооддоо авч үлдэнэ гэсэн үг. Мөн энэ нь уул уурхайн компаниудын үйлдвэрлэлийн зардлыг 15-30 хувиар хэмнэх боломжтой.
Технологийн хувьд, ХБНГУ-ын 177 жилийн түүхтэй "Schuler Group"-ийн бүрэн автомат удирдлага, хяналтын систем бүхий байгаль орчинд ээлтэй хамгийн том үйлдвэр болж байна. Харин бүтээгдэхүүний бэлдэцийг 100 хувь төмөрлөгийн үйлдвэрээс авч, давтах аргаар 100-140 мм голчтой ган бөмбөлгийг жилд 25-40 мянган тонн үйлдвэрлэнэ. Мөн энэ ондоо багтан цувих аргаар 60-80 мм голчтой ган бөмбөлгийг үйлдвэрлэх өргөтгөл хийнэ гэж тооцоолжээ. Ингэснээр жилд 60 мянган тонн бүтээгдэхүүн гаргах хүчин чадалтай болох юм. Шинэ үйлдвэр ашиглалтад орсноор 100 гаруй хүн ажлын байртай болж байна.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |