Эх сурвалж : Bloomberg TV Нийтлэгдсэн : 2017.01.30 |
Дэлхийн Эдийн Засгийн Форум тодорхой ажил хийдэггүй, элитүүдийн цугладаг газар гэж шүүмжлэх хүмүүс байдаг. Хэдий тийм боловч энэ удаагийн арга хэмжээгээр тодорхой 10 амжилтанд хүрсэн талаараа мэдээлсэн байна. 2017 оны Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаар байгаль орчныг хамгаалах чиглэлд нэлээдгүй асуудлыг онцолжээ. Тухайлбал, Норвегийн Засгийн газартай хамтран цөлжилттэй тэмцэх сан байгуулсан байна. Энэхүү сан эхний ээлжинд 400 сая ам.доллар босгож, олон улсын хэмжээнд таван сая га газрыг цөлжилтөөс хамгаалахаар болжээ. Цаашлаад 1.6 тэрбум ам.долларыг цөлжилтгүй хөдөө аж ахуйг дэмжих чиглэлд хөрөнгө оруулна гэж Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаас онцолсон байна.
Түүнчлэн Дэлхийн эдийн засгийн форум Санта Барбара дахь Калифорнийн их сургуультай хамтран дэлхийн далай тэнгис болон далайн нөөц баялгийг хамгаалах холбоо байгуулахаар болсноо мэдэгджээ. Мөн 40 улсын Засгийн газар бизнесийн байгууллагууд хуванцар уут, сав баглааг дахин боловсруулах ажлыг эрчимжүүлж, дахин боловсруулалтыг 70 хувьд хүргэх зорилт тавьснаа мэдэгдсэн юм. Түүнчлэн дэлхийн хамгийн томд тооцогддог санхүүгийн байгууллагууд болон мэдээллийн технологийн компаниуд хамтран хямралд өртсөн улс орнуудад бэлэн бус төлбөр тооцоог дэмжих зургаан зарчмыг боловсруулсан байна. Дижитал төлбөр тооцоог дэмжсэнээр орон нутгийн эдийн засгууд сэргэж, бизнес эрхлэлт нэмэгддэг гэсэн судалгааг Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаас танилцуулжээ.
Үүнээс гадна "New Vision For Arab Employment" төслөөр дамжуулан нэг сая хүнийг дахин чадваржуулж, ажилтай болгохоор болсон байна. Харин Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын энэ жилийн гол сэдэв болсон “Эргэх холбоотой, Хариуцлагатай манлайлал”-ын хүрээнд дэлхийн шилдэг 100 бизнесийн байгууллага гэрээ байгуулсан аж. Ийнхүү олон улсад бизнесийн орчин, манлайллыг сайжруулах шинэ арга замыг эрэлхийлэхээр дэлхийн тэргүүлэх компаниуд санал нэгдсэн байна.
Хүмүүнлэгийн шинжтэй бусад ажлуудыг харвал өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх вакцин боловсруулах, жүжигчин Мэтт Деймонтой хамтран 3.5 сая хүнд ундны цэвэр ус хүргэх, "Goodweave International" байгууллагатай хамтран хөдөлмөрийн мөлжлөгийг устгах хөтөлбөр хэрэгжүүлэх ажлууд багтсан байна.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |