Коксжих нүүрсний үнэ буурах төлөвтэй байна

Эх сурвалж : www.ikon.mn

Нийтлэгдсэн : 2017.01.30

Он гарсаар дэлхийн зах зээлд коксжих нүүрсний үнэ 20 гаруй хувиар буурчихаад буйг олон улсын хэвлэлүүд онцолж байна. Энэ сарын 20-ны байдлаар коксжих нүүрс Австралийн боомт дээр тонн тутам нь 172.6 ам доллараар (FOB нөхцөлтэй) худалдаалагдаж байв. Өмнөх оны 11 дүгээр сард коксжих нүүрсний үнэ 308.8 ам доллар/тонн-д хүрч, ханш нь сүүлийн жилүүдэд байгаагүйгээр өссөн билээ .  Коксжих нүүрсний шууд худалдааны  үнийн  тогтворгүй байдал цаашид ч хэвээр үргэлжилнэгэж таамаглаж буйгаа Сингапурын бирж мэдэгдлээ. Хятадын засаг захиргаа дотоодын нүүрсний уурхайнуудын ажиллах хоногийг 276 өдөр болгон цөөрүүлэх шийдвэрээ хэрэгсэхгүй болгож эхэлсэн нь коксжих нүүрсний зах зээлд эргэлзээ үүсгээд байна. Гэхдээ уг шийдвэр нь голдуу эрчим хүчний нүүрсний уурхайнуудад чиглэж буй юм.

Үүнээс гадна зах зээлийн таатай байдлыг угтан АНУ, Австралийн коксжих нүүрс олборлогчид хэдийнэ олборлолтоо нэмэгдүүлэхээр зэхэж буй нь энэ онд уг төрлийн нүүрсний олборлолтыг багагүй өсгөхөөр байна. Зөвхөн АНУ-ын компаниуд болох “Warrior Met Coal”, “Rosebud Mining” болон “Ramaco”-гийн үйл ажиллагаа сэргэснээр зах зээлд нэмж 9 орчим сая тонн нүүрс нийлүүлэгдэх төлөв гарчээ.

Түүнчлэн Австралийн “South32”, “Anglo American” компаниуд өмнөх оны сүүлээс эхлэн зогсоогоод байсан уурхайнуудаа энэ онд бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн. Канадын Бритиш Колумб муж дахь “Conuma Coal Resources” компанийн “Wolverine” уурхай ч энэ онд коксжих нүүрсний зах зээлийн  нийлүүлэлт талд “бүл нэмэх”-ээр айсуй.

2016 оны хэмжээнд коксжих нүүрсний дундаж үнэ 143 ам доллар/тонн байсан бол нийлүүлэлт нэмэгдэж буйн улмаас энэ онд дундаж үнэлгээ энэ хэмжээнээс өсөхгүй байх магадлалтай байна.Ган үйлдвэрлэлийн гол түүхий эд болох коксжих нүүрсний зах зээлийн нөхцөл байдал ийм байгаа бол төмрийн хүдрийн үнэлгээ ч энэ онд буурахаар байгааг шинжээчид анхаарууллаа.

Өмнөх онд Хятадын гангийн хэрэглээ 2%-иар өсч, 709 сая тоннд хүрэхэд тус улсын дэд бүтэц, үл хөдлөх, автомашин үйлдвэрлэлийн салбарын өсөлт их байсан нь голлон нөлөөлжээ. Хятадын гангийн хэрэглээ 2013 онд дээд хэмжээндээ хүрч 770 сая тонн болсон нь 2014 онд 4%-иар, 2015 онд 5.5%-иар тус тус буурсан.  Харин тус улсын гангийн экспорт өмнөх жилийнхээсээ 3.5%-иар буурч 108 сая тонн болоход дотоодын зах зээлд нь гангийн үнэ өссөн нь тодорхой хэмжээгээр нөлөөлжээ. Хятадын төмрийн хүдрийн импорт 2016 онд 1 тэрбум тоннд хүрсэн нь өмнөх жилийнхээсээ 7.5%-иар өссөнбайна. Энэ онд Хятадын уг түүхий эдийн импорт нэмж өсөх магадлал өндөр боловч гангийн үйлдвэрлэл, хэрэглээ нь өсөхгүй, харин ч буурч мэднэ гэж шинжээчид таамаглажээ.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн