Эх сурвалж : www.ikon.mn Нийтлэгдсэн : 2017.01.27 |
-Монголын эдийн засгийн хүндрэлд түүхий эдийн уналтаас илүү АВЛИГА нөлөөлсөн гэж үзжээ-
Берлинд төвтэй олон улсын "Транспаренси Интернэшл" байгууллагаас өнөөдөр дэлхий даяар 2016 оны "Авлигын төсөөллийн индекс"-ийг зарлалаа. Тус байгууллагын Монгол дахь салбар Монгол Улсын авлигын индексийн талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурлыг Нээлттэй нийгэм форумын байранд зохион байгуулсан юм.
Монгол Улс 2016 онд авлигын индексээр дэлхийн 176 орноос 38 оноотойгоор 87 дугаар байранд эрэмбэлэгджээ. Энэ нь өнгөрсөн 2015 оныхоос 15 байраар УХАРСАН үзүүлэлт боллоо. Тус индексийг гаргахдаа олон улсын байгууллагууд салбар бүрийг 0-100 оноог хүртэл дүгнэдэг бөгөөд нийлбэр нь 50 онооноос доош бол авлига маш их бөгөөд ноцтой байгааг харуулж байгаа хэрэг юм.
Авлига хамгийн багатай орноор Шинэ Зеланд, Дани, Финланд нэрлэгдсэн бол хамгийн ихтэй орноор Өмнөд Судан, Сири, Хойд Солонгос оржээ.
Манай улс Панама, Замби улсуудтай эн тэнцүү оноо авчээ. Харин манай урд Ямайка, Лесото зэрэг улсууд орсон байна. Хойд хөрш ОХУ-ын хувьд 131 дүгээр байрт, өмнөд хөрш БНХАУ 79 дүгээр байрт оржээ.
2012 онд 17 хувьтай байсан эдийн засгийн өсөлт 2016 оны эхний 9 сарын байдлаар хасах - 1.6 хувьтай болтлоо буурсан нь түүхий эдийн үнийн уналтаас илүүтэйгээр авлигын хүчин зүйлс нөлөөлж Монгол Улс бүхэлдээ авлигын хямралд ороод байгаагийн нотолгоо гэж үзсэн байна.
Авлигын эрсдэлт байдал нь гадаадын хөрөнгө оруулагчдыг цааш түлхэж дотоодын бизнесийн салбарт уналтыг бий болгож Монгол Улсын өрсөлдөх чадвар буурч улмаар Монгол Улсын үндэсний аюулгуй байдалд нөлөөлөх хэмжээнд хүргэсэн тухай Транспаренси Интернэшнл байгууллагаас мэдэгдсэн юм.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |