Эрчим хүч, метал зэрэг аж үйлдвэрийн түүхий эдийн үнэ 2017 онд ихээхэн өснө

Эх сурвалж : www.ikon.mn

Нийтлэгдсэн : 2017.01.27

Дэлхийн Банкнаас улирал тутам гаргадаг “Түүхий эдийн зах зээлийн тойм” судалгааг гаргажээ.

 


Дэлхийн Банкны төсөөллөөр эрчим хүч, метал зэрэг аж үйлдвэрийн түүхий эдийн нийлүүлэлт бага байгаа, эрэлт өсч байгаагаас тэдгээрийн үнэ 2017 онд ихээхэн өсөх төлөвтэй байна. 

“Түүхий эдийн зах зээлийн тойм” тайлангийн 2017 оны 1 дүгээр сарын дугаарт газрын тосны үнэ энэ жилийн турш харьцангуй тогтвортой буюу нэг баррел нь 55 ам.доллар байх буюу 2016 оныхоос 29 хувиар өснө хэмээн таамагласан байна. Энэхүү эрчим хүчний үнийн төсөөлөлд Газрын Тос Экспортлогч Орнуудын Байгууллага (ОПЕК)-ын гишүүд болон бусад газрын тос үйлдвэрлэгч орнууд удаан хугацааны туршид газрын тосны үйлдвэрлэлийг хязгаарлалтгүй явуулж ирсэний дараа үйлдвэрлэлийг хязгаарлах гэрээг хэсэгчлэн дагаж мөрдөнө хэмээн таамагласан байна.

Өнгөрсөн 10 дугаар сарын төсөөлөлдөө металын үнийг 4 хувиар өсөхөөр тооцож байсан бол энэ удаад 11 хувиар өснө гэж төсөөлж байна. Энэ нь металын нийлүүлэлт хумигдаж байгаа, Хятад болон хөгжингүй орнуудын эрэлт нэмэгдэж байгаагаас голлон шалтгаалжээ. 

Дэлхийн Банкны Ахлах эдийн засагч, уг тайланг голлон бэлтгэсэн ноён Жон Баффес хэлэхдээ “Ихэнх түүхий эдийн үнэ өнгөрсөн жил хамгийн доод цэгтээ хүрсэн бөгөөд 2017 онд өсөх чиглэл рүү явж байна. Гэсэн хэдий ч бодлогын өөрчлөлт нь энэ чиглэлийг өөрчилж болзошгүй” хэмээн онцоллоо.

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ 2017 онд бүхэлдээ 1-ээс бага хувиар өсөх төлөвтэй байна. Тос, тосны ургамлын үр болон түүхий эдийн үнэ бага зэрэг өсөхөөр байгаа бол харин нийлүүлэлт нь өсөх хандлагатай байгаа үр тарианы үнэ бараг 3 хувиар буурах тооцоо гарчээ.

Үнэт металлын хувьд суурь хүүгийн түвшний өсөлт, үнэт металлыг хамгийн найдвартай хөрөнгө оруулалт (safe-haven) маягаар худалдан авах хандлага буурч байгаагаас үнэ нь 7 хувиар буурах төлөвтэй байна. 

Уг тайлангийн онцлох хэсэгт түүхий эд экспортлогч хөгжиж байгаа болон үсрэнгүй хөгжиж буй орнуудад хөрөнгө оруулалтын бууралт хэрхэн дарамт болж байгааг дурьджээ. Тэдгээр орнуудад хөрөнгө оруулалт 2010 онд 7.1 хувь байсан бол 2015 онд 1.6 хувь болж буураад байна. 

Дэлхийн Банкинд эдийн засгийн хөгжлийн төлвийг судалдаг хэсгийн дарга Aяйхан Косе хэлэхдээ “Төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт сул байх нь түүхий эд экспортлогч үсрэнгүй хөгжиж буй болон хөгжиж буй орнуудын олон үйл ажиллагаанд дарамт болдог. Дээрх улс орнууд хөрөнгө оруулалтын өсөлтийн сааралтын эсрэг хариу бодлогын орон зай хомс байгаа тул урт хугацааны өгөөжтэй өсөлтийг бий болгохын тулд бизнесийн орчноо сайжруулах, эдийн засгаа төрөлжүүлэх, засаглалыг сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй” гэжээ .  

Дэлхийн Банкны “Түүхий эдийн зах зээлийн тойм” улирал бүр гардаг (1, 4, 7 болон 10 дугаар саруудад). Энэхүү тоймд эрчим хүч, метал, хөдөө аж ахуй, үнэт метал, бордоо зэрэг түүхий эдийн гол ангиллаар зах зээлийн нарийвчилсан шинжилгээг оруулсан байдаг ба энэ удаагийн тоймд 46 нэр төрлийн түүхий эдийн үнийн түүхэн мэдээлэл болон тэдгээрийн 2030 он хүртэлх төсөөллийг багтаасан байна.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн