Эх сурвалж : Bloomberg TV Нийтлэгдсэн : 2017.01.27 |
Арилжааны банкуудын нийт активын хэмжээ 2016 онд 25.3 их наяд төгрөг болж дээд түвшинд хүрлээ. Татан буугдсан банкуудыг хассан дүнгээр активын өсөлтөд нөлөөлсөн гол үзүүлэлтийг харвал гадаад активын дүн нэг их наяд 89 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн, ЗГҮЦ-д хийсэн хөрөнгө оруулалт 952 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Банкны системийн хэмжээнд олгосон зээл 12.1 их наяд төгрөгт хүрч өсчээ. Гэхдээ 2014 онд олгосон нийт зээлийн хэмжээнд хүрээгүй. Өөрөөр хэлбэл үүнээс өмнө 2014 онд банкны системийн олгосон зээлийн хэмжээ дээд түвшинд хүрч байсан юм. Эдийн засгийн өсөлт огцом удааширч зээлийн эрсдэл улам нэмэгдсээр байна. Нийт чанаргүй зээлийн хэмжээ 846 тэрбум төгрөг давсан нь урьд өмнө байгаагүй өндөр дүн. 2014 онд зээлийн өсөлт эрчимжих үеэр чанаргүй зээл 383 тэрбум төгрөгтэй тэнцэж байсан. Төв банкнаас активын чанарын менежментийг сайжруулах үүднээс активын удирдлагын тогтолцооны тухай хуулийг шинэчлэн боловсруулж байна. Тэр дундаа зээлийн эрсдэлийг бууруулах хүрээнд активын ангиллын журмыг шинэчлэн баталжээ.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |