Эдийн засагчид хямралаас гарах гарцыг тодорхойлов

Эх сурвалж : www.news.mn

Нийтлэгдсэн : 2017.01.18

“Шинэтгэлийн гарц судалгааны хүрээлэн” төрийн бус байгууллага болон “Сити” их сургууль хамтран өнөөдөр /2017.01.18/ “Эдийн засгийн өнөөдөр ба өнөөгийн гарц” хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус судалгааны хүрээлэнгийн эдийн засагчид Монгол Улсын эдийн засгийн хүндрэл нь санхүүгийн хямрал, хариуцлагын хямралаас үүдэлтэй гэж дүгнэж байгаа юм.

 Монгол Улсын өрсөлдөх чадварын индексийг Дэлхийн эдийн засгийн форумын 2016-2017 оны тайланд 138 орноос 3,8 оноотой буюу 102-р байрт оруулсан байна. Мөн Монголд бизнес эрхлэхэд хамгийн бэрхшээлтэй хүчин зүйл нь институцийн тогтворгүй болон төрийн байгууллагуудын хүнд суртлыг өндөр үзүүлэлттэй байна гэж тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл, санхүүгийн чадавхийг тодорхойлогч агентлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сүүлийн дөрвөн сарын дотор өндөр эрсдэлтэй, дампуурлын буюу Cаа1 зэрэглэл рүү бууруулсан нь институцийн тогтворгүй, төрийн байгууллагуудын хүнд сурталтай холбож тайлбарласан байна.

Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлаас богино болон дунд хугацаанд хэрхэн гарах талаархи эдийн засагчдын байр суурийг хүргэе.

“ШИНЭТГЭЛИЙН ГАРЦ СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН” ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ЗАХИРАЛ, ЭДИЙН ЗАСГИЙН УХААНЫ ДОКТОР Д.АМГАЛАН:

-Үүссэн өрийг дарах буюу өрийг хойшлуулах боломжийг эрэлхийлэх нь богино, дунд хугацаандаа үр дүнтэй. Мөн суурь эдийн засгийг сэргээх нь хямралтын голц гарц. Энэ нь бизнесийн орчинг сайжруулах, чөлөөтэй болгох буюу ААН байгууллагуудын үйл ажиллагаанд бодит дэмлэх үзүүлэх шаардлага тулгарч байна. Ингэхийн тулд өнөөгийн бизнесийн орчинд тулггамдаж байгаа хүндрэлүүдийг нэн даруй арилгах ёстой. Үүнээс гадна Засгийн газрын тогтвортой байдал, бодлогын тогтвортой байдал, төрийн байгууллагуудын хүнд суртал зэргийг богино хугацаанд арилгах, бизнесийн гол бэрхшээл болон санхүүгийн эх үүсэврийн олдоц, оновчтой хуваарилалтанд онцгойлон анхаарч дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна гэж манай судалгааны хүрээлэн үзсэн.


“СИТИ” ИХ СУРГУУЛИЙН ДОКТОР, ПРОФЕССОР Р.БАТЖАРГАЛ:

-Бид гарцыг дандаа төр засгаас хайдаг. Эдийн засгийн энэ хүндрэл, өр зээл төлөх асуудал явдгаараа л явна. Урт болон дунд хугацаандаа бид хүмүүн капиталыг бий болгох шаардлагатай болж байгаа юм. Хүн ер нь бусдаас л буруу хайдаг, өөрөөсөө буруу хайдаггүй гэдэг. Энэ хямарч байгаагийн гол шалтгаан нь баялаг бүтээх, хөдөлмөрлөх, аж ахуйч байх шаардлагыг хүмүүсээс, иргэн бүрээс шаардаж байгаа юм. Би өөрийгөө өөрчлөөд, баялаг яаж бүтээх вэ гэж бодож нийтээрээ зүтгэх юм бол хямралаас гарна. Төр миний өмнөөс ингэх ёстой гээд хараад суугаад байвал хямарсаар л байна. Төр засгийн зүгээс бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлэх тал дээр маш их зүйл хийж байгаа гэж бодож байна. Бид боломжийг төр засгаас хайх биш өөрсдөөсөө л хайх хэрэгтэй. Эдийн засгийн нүдээр ертөнцийг харах хэрэгтэй байна. Би энэ нийгэмд өөрийгөө авч явахын тулд хүчтэй хувь хүн болох ёстой. Хүчтэй хувь хүн болохын тулд аж ахуйч, эдийн засгийн нүдээр ертөнцийг харах хэрэгтэй.


СУДАЛГААНЫ ШИНЖЭЭЧ, ЭДИЙН ЗАСГИЙН УХААНЫ ДОКТОР Д.МӨНХНАСАН:

-Эдийн засгийн боломж статистикийн үзүүлэлт, эрсдэлтэй нөхцөл байдлын гол шалтгаан нь төсвийн алдагдал. Төсвийн алдагдлаа нөхөж, эрсдэлтэй нөхцөл байдлаас гарах боломж нь ОУВС-ийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах. Энэ хөтөлбөр төсвийн алдагдлыг бууруулахд улс оронд бодитой туслалцаа үзүүлдэг. Үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлж, баялаг бүтээгчдээ дэмжиж байж эдийн засгийн хүндрэлээс гарах гарц харагдана. Бодитой худалдаа үйлчилгээ явуулах, гадаадын банкнаас зээл аваад босох биш бодитой хөрөнгө оруулалт идэвхитэй хийх ёстой. Монгол Улс уул уурхай, газар тариалан, мал аж ахуй гэсэн гурван чиглэлээр эдийн засагаа хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Засгийн газраас маш сайн судалгаа хийж байж бодит хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх хэрэгтэй.


ЭДИЙН ЗАСГИЙН УХААНЫ МАГИСТР М.ЧИМЭДДОРЖ:

-Өнөөгийн хүндрэл хариуцлагын алдаанаас үүссэн. Өмнө нь валютын ханш 30, 40 төгрөгөөр нэмэгддэг байсан бол сүүлийн таван сарын хугацаанд 400-500 төгрөгөөр нэмэгдчихлээ. Энэ нь хариуцлагын тогтолцоотой холбоотой гэж үзэж байна. Төр засгийн зүгээс өрөнд орлоо, хоосорлоо, деполт зарлах нь гэсэн ярианууд хүмүүс, бизнес эрхлэгчдэд дарамт болж байгаа юм. Нөгөө талаар гадаадын хөрөнгө оруулагчдыг зугтаах, Монголд хөрөнгө оруулах сонирхлыг бууруулж байгаа юм. Бусад хүчин зүйл байгаа ч гол асуудал нь хариуцлагын алдаа юм. Төр засаг зовлон тоочоод л байвал энэ хямрал үргэлжлээд л байна. Манай улс стратегийн буруу сонголт хийсэн гэж би боддог. Хуримтлал бий болгохын тулд өөрсдөө хөдөлмөрлөж, өөрт байгаа нөөц бололцоогоо ашиглаж сурах хэрэгтэй. Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбараа хөгжүүлж хуримтлал бий болгосоны дараа уул уурхай, хүнд үйлдвэрийн салбараа хөгжүүлэх ёстой байсан. Энэ бол маш том алдаа. Гэхдээ бид энийг засах ёстой гэж 65 суудлыг нэг намд өгч, олонхи болгосон. Дангаараа засаг барьж, бодлого баталж байгаа учраас энэ хямралаас хурдан гарах ёстой.

 

 

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн