2017 ОНД ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ 3.4 ХУВЬД ХҮРНЭ ГЭЖ ОУВС ТААМАГЛАВ

Эх сурвалж : Bloomberg TV

Нийтлэгдсэн : 2017.01.17

Олон Улсын Валютын Сан 2017 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөвийг 3.4 хувьд хүрнэ гэж таамаглалаа. Энэ нь өнгөрсөн оноос 0.3 хувиар өссөн үзүүлэлт болж байгаа юм. Харин хөгжингүй орнуудын эдийн засгийн өсөлт 1.9 хувьд хүрнэ гэж таамаглажээ.

Шинэ засаг захиргаа бүрдэж байгаа АНУ-ын эдийн засаг 2.3 хувиар өснө гэж Олон Улсын Валютын Сан таамагласан бол БНХАУ-ын 2017 оны эдийн засгийн өсөлтийг төлөвийг 6.5 хувьд хүрнэ гэж таамагласан байна. Энэ нь өнгөрсөн оны аравдугаар сард гаргасан таамгаас 0.3 хувиар өндөр үзүүлэлт болж байгаа ажээ. Түүнчлэн БНХАУ-ын эдийн засаг өнгөрсөн оны эхэнд тогтворгүй байсан бол оны төгсгөлд өсөлттэй байж чадсан гэж мэдэгдлээ.

БНХАУ-ын үйлдвэрлэл сүүлийн дөрвөн жилийн хугацаанд үргэлжилсэн дефляциас гарч, эдийн засгийн нийт өсөлт засгийн газрын зорилтод хүрсэн байна. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт хүлээлтээс бага зэрэг өндөр байсанд тус улсын Засгийн газраас бодлогын арга хэмжээгээ үргэлжлүүлсэн нь дэмжлэг болсон гэж Олон Улсын Валютын Сангийн тайланд дурджээ. Үүнээс гадна Олон Улсын Валютын Сангаас БНХАУ-ын эдийн засаг 2018 онд зургаан хувиар өснө гэж таамагласан байна.

 
Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Б. Тэнгис -ийн

Д. Тулгаа -ийн

Д. Цэцэгмаа -ийн

Д. Отгончимэг -ийн

Э. Энхсайхан -ийн

Ч. Мөнхтөр -ийн

Ч. Лонжид -ийн

Д. Баяраа -ийн

Ч. Оюун-Эрдэнэ -ийн

Д. Насанбуян -ийн