ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУДЫН ХҮРЭЭНД ХИЙГДЭЖ БУЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТУУД 12 ИХ НАЯД АМ.ДОЛЛАРЫН АШИГ ӨГНӨ

Эх сурвалж : Bloomberg TV

Нийтлэгдсэн : 2017.01.17

“Дэлхийн Тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд хийгдэж байгаа хөрөнгө оруулалтууд 2030 он гэхэд 12 их наяд ам.долларын ашиг өгнө” гэж "Unilever"-ийн Пол Полман, "Alibaba"-ийн үүсгэн байгуулагч Жак Ма нарын хамтран явуулсан судалгаанд онцолсон байна. Түүнчлэн “НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхийн тулд жилд 2.4 тэрбум ам.долларыг ядуурлыг бууруулах, чанартай боловсрол олгох зэрэг үйл ажиллагаанд зарцуулах шаардлагатай” гэж даваа гарагт танилцуулсан тайланд дурджээ. Энэхүү тайланг өнгөрсөн оны Давосын Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр байгуулагдсан бизнесийн болон иргэний нийгмийн бүлгүүд, хөдөлмөрийн байгууллагуудын хамтарсан "Бизнесийн болон тогтвортой хөгжлийн хороо"-ноос гаргасан байна. Энэ талаар “Unilever”-ийн Гүйцэтгэх захирал Пол Полман "Эдийн засгийн модуль боломжийн хэмжээнд ажиллаж байгаа.

Сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ зургаа дахин, хүн амын тоо гурав дахин өссөн. Гэхдээ бидний өмнө ядуурал, геополитикийн хямрал мөргөлдөөн, уур амьсгалын өөрчлөлт болон ажилгүйдэл зэрэг дэлхийн хэмжээнд тулгамдсан олон асуудлууд байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд дэлхийн 193 улс 2015 оны есдүгээр сард Тогтвортой хөгжлийн зорилтуудыг баталсан. Энэ нь нийт 17 цогц зорилттой. Анхаарлаа хандуулах шаардлагатай уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг л гэхэд Парисын хэлэлцээрээр хөндсөн. Энэ нь бидний тайлангаа гаргах гол шалтгаан болсон" хэмээн мэдэгдлээ.

 

Дэлхийн Тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд хийгдэж байгаа хөрөнгө оруулалтыг дараах дөрвөн салбарт хуваарилах юм байна. Тухайлбал, дэлхийн эрчим хүчний сорилтуудыг шийдвэрлэхэд 4.3 их наяд ам.доллар, барилгын хаягжуулалт, хотуудын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд 3.7 их наяд ам.доллар, алс хол орших гацаа тосгоныг инновациар хангах, эрүүл мэндийн боловсрол олгоход 1.8 их наяд ам.доллар зарцуулах, мөн өлсгөлөнг бууруулах, хоол хүнсний үр ашиггүй зарцуулалтыг хязгаарлах болон жижиг хэмжээний фермер эрхлэгчдийн өгөөжийг 2030 он гэхэд 2.3 их наяд ам.доллараар нэмэгдүүлэх ажээ.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн