“MONGOLIAN MINING CORPORATION”-ИЙН 2017 ОНД ХУГАЦАА НЬ ДУУСАХ БОНДЫН ҮНЭ НЭМЭГДЛЭЭ

Эх сурвалж : Bloomberg TV

Нийтлэгдсэн : 2017.01.16

Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation”-ийн 2017 онд хугацаа нь дуусах 8.875 хувийн өгөөжтэй 600 сая ам.долларын бондын үнэ нэмэгдлээ. Тус компани өрийн бүтцээ шинэчлэхээр зорьж эхлэхтэй зэрэгцээд 12 дугаар сарын дунд үеэс бондынх нь үнэ өссөн байна.

"Тэд санхүүгийн нөхцөл байдлаа аль болох боломжийн хувилбараар зохицуулахаар хичээж байна" гэж “S&P” агентлагийн компанийн рейтинг хариуцсан тэргүүн захирал онцоллоо. “Mongolian Mining Corporation”-ийн хувьд 2017 онд хугацаа нь дуусах үнэт цааснуудаас гадна 150 сая ам.долларын зээлийн бүтцээ шинэчлэхээр ажиллаж байгаа юм.

Энэхүү мэдээлэлтэй зэрэгцээд Хонгконгийн Хөрөнгийн биржид хувьцааных нь ханш хамгийн сүүлд 3.17 хувиар буурч, 0.305 хонгконг доллар болсон байна. Хэдий тийм боловч өнгөрсөн лхагва гаргийн арилжааны үеэр тус компанийн хувьцааны ханш 16-18 хувиар өссөн, мөн арилжаа хаагдах үеэр 26.2 сая ширхэг хувьцаа арилжаалсан зэрэг нэлээд эерэг үзүүлэлтүүд харагдсан юм. Сүүлийн нэг сарын хугацаанд “Mongolian Mining Corporation”-ийн хувьцааны ханш 3.39 хувиар чангарсан байна.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн