Эх сурвалж : www.mongolmilk.mn Нийтлэгдсэн : 2014.11.04 |
Д.Лхагвасүрэн: Сүүнцагаанзам, “Сүү” ХК-ийн буян арвин их шүү.
Юм гэдэг сонин шүү. Миний амьдрал анхнаасаа л сүүтэй холбоотой байсан. Ээж минь Гачууртын сангийн аж ахуйн төвийн тэргүүний саальчин Б.Дэжид гэж хүн байлаа. Яагаад ч юм ээжээсээ үлгэр дууриал авсан уу. Би тав билүү зургадугаар ангид байхдаа тэр үеийн “Сүү”-ний үйлдвэрийн лаборантах, эгч нараараа заалгаж байгаад зуны амралтаараа үйлдвэрт лаборантаар ажилладаг байлаа. Яг л “Шинэ үсгийн багш” гэдэг шиг. Өглөө эрт таван цагт босоод саальчдаараа үнээг нь саалгана. Түүний дараа сүүний машин иртэл саасан сүүгээ гашилгахгүйн тулд голын усанд сойж хөргөнө гээд л. Энэ бүхнийг эргэн санахад миний хүүхэд насны хамгийн аз жаргалтай, дурсамжтай үе байждээ. Над шиг тэгж ажилладаг олон охид байсан. Бид лаборантын ажил хийгээд сард 250 төгрөгийн цалин авдаг байлаа. Тэр үеийн 250 төгрөгийн цалин гэдэг маш их мөнгө шүү. Лаборантын ажлаа наймдугаар анги төгстлөө хийсэн. Үргэлжлүүлээд үйлдвэртээ саальчин, үржлийн тоо бүртгэгчээр ажиллаж байгаад 1974 ондЗХУ-ын Казакстаны Алмата хотод Хөдөө аж ахуйн их сургуульд Мал зүйчээр сурч, сурсан эрдмийнхээ үр шимийг гаргахаар сүүн цагаан замаар замнах эхлэлийг минь тавьж өгсөн Цагаан бургастын бригаддаа ажилласандаа. Энэ цаг мөчийг нэхэн дурсахад амьдралынхаа 50 гаруй жилийг сүү, сүүний үйлдвэртэй холбожээ. Одоо ч би зүгээр сууж чадахгүй мал маллаж сүүлийн 17 жилийн турш амины сүүгээ “Сүү” ХК-даа нийлүүлж байна. Сүүн цагаан зам, “Сүү” ХК-ийн буян арвин их шүү.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |