“Хямралыг хяналтаар хазаарлах нь” хэлэлцүүлэг боллоо

Эх сурвалж : www.news.mn

Нийтлэгдсэн : 2017.01.13

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт 2017 оны анхны уулзалтаа “Хямралыг хяналтаар хазаарлах нь” сэдвийн хүрээнд өнөөдөр /2017.01.12/ хийв.

Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын аудитын байгууллагуудын төлөөлөл илтгэл хэлэлцүүлэн 200 гаруй санхүүч, нягтлан бодогчид оролцлоо.  Хэлэлцүүлгийн үеэр санхүүчид  дотоод аудит, хөндлөнгийн аудит, эдгээрийн уялдаа холбоо, аудитын эдийн засагт үзүүлэх нөлөө, төсөв санхүүгийн тулгамдсан асуудлыг хөндөн ярилцаж, төлөөлөгчид илтгэл тавилаа.

Төлөөлөгч Б.Энхбайгаль “Төсвийг анх төлөвлөхдөө л хөндлөнгийн мэргэжлийн аудитаар хянуулах хэрэгтэй. Ямар ч орлогын зорилт байхгүйгээр халамжийн мөнгө тарааснаар төсвийн алдагдалд орж байна. Хувь хүн ч бас зарлагаасаа илүү орлогоо төлөвлөх хэрэгтэй” гэж хэллээ. Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт 2014 оноос эхлэн “Жилийн уулзалт” арга хэмжээг жил бүрийн эхэнд зохион байгуулсаар иржээ.

 
Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Ч. Лхагвадаш -ийн

Л. Батцогт -ийн

Д. Даваадулам -ийн

С. Бямбаа -ийн

Г. Оюунчимэг -ийн

М. Сарандаваа -ийн

Б. Дарьсүрэн -ийн

Б. Ганбаяр -ийн

Я. Ганцэцэг -ийн

Ц. Мягмарчулуун -ийн