Эх сурвалж : ardchilal.mn Нийтлэгдсэн : 2017.01.12 |
Эрх баригч нам оны өмнөхөн бүлгийн хуралдаанаараа Тавантолгойн асуудлаар мэдээлэл сонссон. Үүнээс тав хоногийн өмнө /2016.12.21/ Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах чиг үүрэг бүхий Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржоор ахлуулсан Засгийн газрын ажлын хэсэг консерциумтай уулзсан байдаг.
Өөрөөр хэлбэл, Хятадын “Шинхуа”, Японы “Сүмитомо”, Монголын “Энержи Ресурс” компаниудын хамтарсан консерциум Засгийн газрын ажлын хэсэгтэй хэлэлцээрийн ширээний ард суусан гэсэн үг.
Уулзалтаар хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний хугацаа 22 жил байх, дотоодын ААН-үүдтэй таваас доошгүй жилийн хугацаатай гэрээ байгуулах асуудлуудыг сөхөж ярилцсан байдаг. Мөн ашиглагдах дөрвөн талбайн геологийн нөөцийг 2.2 тэрбум тонноор тооцох асуудлаар ерөнхий тохироонд хүрсэн нь тодорхой болсон.
Ерөнхий сайдын онцолсноор, Тавантолгойн төслийг хэрэгжүүлэх компанийн 51-ээс доошгүй хувийг Монголын талын хөрөнгө оруулагч эзэмших, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн компанид Монголын тал 51 хувь, “Шинхуа Энержи” компани 49 хувь тус тус эзэмших асуудал юм.
Хэлэлцээрийн түвшинд засгийн газрын ажлын хэсэг ийм маягаар ерөнхий саналаа консерциумд танилцуулсан. Гэвч өдийг хүртэл Засгийн газрын ажлын хэсгийнхний цаасаар танилцуулсан гол саналуудад ямар асуудлууд багтсан нь тодорхойгүй хэвээр байгаа юм.
Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар, өмнөх саналуудыг сайжруулж, мөн хэд хэдэн чухал санал тавьсан аж. Уг уулзалтаас хойш Засгийн газрын Ажлын хэсэг консерциумтай дахин уулзалт хийгээгүй байна.
-ТАВАНТОЛГОЙН ГЭРЭЭГ ЦАГААН САРЫН ӨМНӨ
ҮЗЭГЛЭХЭЭР ЯРИЛЦАЖ БАЙЖЭЭ-
Засгийн газраас саналуудаа нэгэнт тавьчихсан учраас одоо хүлээлтийн байдалд шилжжээ. Саналд консерциумын талаас нэгдсэн байдлаар хариу өгөх бөгөөд тодорхой хугацааг нь Ажлын хэсгийнхэн хэлж мэдэхгүй сууна. Засгийн газраас дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ боломжийн сэргэсэн цонх үеийг ашиглаж, гэрээ зурах сонирхолтой байсан. Тодруулж хэлбэл, Тавантолгойн гэрээг цагаан сарын өмнө үзэглэхээр ярилцаж байсан ч эрх баригч намын бүлэг дээр асуудал нухацтай яригдаж, нөгөө тал нь ч болгоомжилсон бололтой.
Одоогоор “Энержи Ресурс” компанийн зүгээс жилд 15 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадлаа 30 сая тонн болгож нэмэгдүүлэхээр төлөвлөж, бэлтгэл ажлуудаа хангаж байна. Харин дотоодын ААН-үүдийн тухайд нүүрс баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, усан хангамж, уурхай, уурхайн төлөвлөлт, геологи, тээвэрлэлтийн чиглэлд туслан гүйцэтгэх чиг үүрэгтэйгээр хамтрах саналаа илэрхийлжээ.
Ингэснээр консорциум эрсдэлээ үүрч, хөрөнгө оруулалтаа татан, үйл ажиллагааг зангидаж удирдах ерөнхий чиг харагдаж байна. Ямартай ч концерциум талаас хариугаа албан ёсоор ирүүлснээр дараачийн асуудал яригдаж, УИХ-аар гэрээний төслийг оруулахаар хүлээгдэж байгаа аж.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |