Эх сурвалж : Bloomberg TV Нийтлэгдсэн : 2017.01.12 |
“S&P” агентлаг "S&P Global Ratings" буюу олон улсын эдийн засгийн 2017 оны төлөвийг танилцууллаа. Үүн дотор Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн төлөв анхаарал татаж байна. Ази, Номхон далайн бүсийн 15 улсын эдийн засгийн төлөв энэ онд тогтвортой байх бол таван улсын төлөвийг сөрөг гэж тус байгууллагаас мэдээлсэн байна. Харин Азид ганцхан Индонез улсын эдийн засаг эерэг төлөвтэй байгаа аж.
Ерөнхий зургаар харвал Азийн бүсийн эдийн засгийн өсөлтийн төлөв тогтвортой байна. Хэдий тийм боловч глобалчлал болон худалдааны эсрэг үзэл газар авснаар олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтаас хамаарал ихтэй байдаг Азийн эдийн засгуудад сөргөөр нөлөөлнө гэж “S&P” мэдээлсэн байна. Харин олон улсын хэмжээнд өндөр хөгжилтэй улс орнуудын эдийн засгийн өсөлт сул байгаа нь сөрөг нөлөөтэй гэж “S&P” тайландаа дурджээ.
Үүнээс гадна Европ болон АНУ дахь улс төр, геополитикийн тогтворгүй байдал Ази, Номхон далайн бүс нутагт төдийгүй олон улсад тодорхой бус байдал үүсгэж байна гэж онцолжээ. Цаашлаад Европын Холбооны нэгдмэл байдал асуудалд орсноор санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдал эргэн ирнэ гэж “S&P” агентлаг мэдэгдсэн байна.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |