Эх сурвалж : Bloomberg TV Нийтлэгдсэн : 2017.01.10 |
БНХАУ-ын тэрбумтан, "Alibaba" группийг үүсгэн байгуулагч Жак Ма даваа гарагт АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трамптай уулзсан байна. Уулзалтын үеэр "Alibaba" групп АНУ-д шинээр ажлын байр бий болгох асуудлаар голчлон хэлэлцжээ. БНХАУ-ын онлайн худалдааны тэргүүлэгч
компани АНУ-ын нэг сая гаруй жижиг, дунд бизнес эрхлэгчдийг өөрийн бизнесийн үйл ажиллагаандаа хамруулах боломжтой гэж мэдэгдсэн байна. Үүний дүнд бизнес эрхлэгч бүр шинэ ажлын байр бий болгох боломжтой талаар Жак Ма тооцоолжээ. Дональд Трамп Жак Матай уулзахаасаа өмнө "БНХАУ америкчуудын ажлын байрыг булааж байна" гэж мэдэгдсэнээс гадна "БНХАУ-тай хийх худалдаанд өндөр тариф тогтоох ёстой" гэсэн байр суурь илэрхийлсэн байна. Мөн Тайванийн Ерөнхийлөгч Цай Инвэньтэй утсаар холбогдож "Нэг Хятад" бодлогыг зөрчсөн гэж БНХАУ-ын тал үзсэн юм. "Alibaba"-ийн хувьд Дональд Трамптай ойр харилцаж олон улс дахь үйл ажиллагаагаа өргөжүүлж, гаднын улсын бараа, бүтээгдэхүүнийг БНХАУ-ын хэрэглэгчдэд хүргэх зорилготой байгаа аж. Үүнээс гадна Жак Ма дотоодын борлуулалтын удаашралаас сэргийлэхийн тулд компанийн нийт орлогын тал хувийг гаднын улсуудаас бүрдүүлэхийг хүсэж буйгаа илэрхийлжээ. “Alibaba" группийг үүсгэн байгуулагч Жак Ма "Бид жижиг, дунд бизнес эрхлэгчид, залуу боловсон хүчин болон АНУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг БНХАУ-д нийлүүлэх боломжийн талаар ярилцсан. Үүнээс гадна БНХАУ, АНУ-ын хоорондын харилцаа өргөжин тэлж, илүү нөхөрсөг байж цаашид сайжрах болно гэж үзэж байна" гэж мэдэгдсэн байна.
Үүнээс гадна Дональд Трампын хүргэн Жаред Кушнерийг Ерөнхийлөгчийн ахлах зөвлөхийн албан тушаалд томилогдоно гэж ойрын эх сурвалж мэдээлсэн байна. Тэрбээр ашиг сонирхлын зөрчлийн хуулийн дагуу Дональд Трампын гэр бүлийн "Kushner Cos" үл хөдлөх хөрөнгийн компанийн Гүйцэтгэх захирлын албан тушаалаа хүлээлгэн өгнө гэж түүний хуульч мэдэгджээ.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |