АМ.ДОЛЛАРЫН ХАНШ ЭНЭ ОНД 0.3 ХУВЬ ЧАНГАРСАН БОЛ ОФФШОР ЮАНИЙН ХАНШ ОГЦОМ ӨСӨВ

Эх сурвалж : Bloomberg TV

Нийтлэгдсэн : 2017.01.06

Ам.долларын албан ханш бараг 2500 төгрөг болтлоо дотоод валютын ханш суларлаа. Пүрэв гарагт Монголбанкны зарласан ханшаар нэг ам.долларыг 2497.12 төгрөгөөр тогтоосон байна. Оны эхнээс ам.долларын ханш бага багаар чангарч байгаа нь энэ болж байгаа юм. Энэ сарын эхнээс тооцвол ханш 0.3 хувиар, өнгөрсөн улирлын дүнгээр 9.2 хувиар, 2015 оны эхнээс 25.1 хувиар тус тус өссөн байна.

БНХАУ-ын юанийг харвал сүүлд албан ханш 363.02 төгрөг дээр тогтсон байна. Олон улсад оффшор юанийн сүүлийн хоёр өдрийн ханшийн өсөлт бүх цаг үеийн дээд түвшинд хүрсэн. Өнгөрсөн оны нэгдүгээр сард ч гэсэн юанийн ханш ингэж огцом чангарч байсан. Ханш унаж байгаатай зэрэгцээд валютын арилжаанд оролцогчид эрэлтээ нэмэгдүүлснээр ийнхүү үнэ огцом чангарсан гэж үзэж байгаа юм. Оффшор юанийн хувьд мөн нэг өдрийн дотор 0.7 хувь чангарч, ам.долларын эсрэг 6.8830 нэгжид зарлагдаад байна.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Б. Тэнгис -ийн

Д. Тулгаа -ийн

Д. Цэцэгмаа -ийн

Д. Отгончимэг -ийн

Э. Энхсайхан -ийн

Ч. Мөнхтөр -ийн

Ч. Лонжид -ийн

Д. Баяраа -ийн

Ч. Оюун-Эрдэнэ -ийн

Д. Насанбуян -ийн