Эх сурвалж : www.news.mn Нийтлэгдсэн : 2017.01.05 |
Хаан Даатгал компанидаатгалын төдийгүй санхүүгийнсалбарт анх удаа олон улсын чанарын удирдлагын стандарт болох ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлж
Хаан Даатгал компанидаатгалын төдийгүй санхүүгийнсалбарт анх удаа олон улсын чанарын удирдлагын стандарт болох ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлж, гэрчилгээгээ гардан авсанаа дуулгахад таатай байна.
Хаан Даатгал ХХК нь ISO 9001:2015 стандартыг 2016 оны 3 дугаар сараас эхлэн амжилттай нэвтрүүлж 12дугаар сарын 19-нд ИБУИНВУ-ын Британийн Стандартчиллын Институциэр албан ёсоор баталгаажуулж, гэрчилгээгээ гардан авлаа. Британийн Стандартчиллын Институци /BSI/ нь IAF, ANAB, UKAS зэрэг байгууллагуудаас магадлагдсан дэлхийд топ стандартчиллын аудитын байгууллагуудын нэг бөгөөд Монгол улсад анх удаа чанарын удирдлагын тогтолцооны аудитыг Хаан даатгал ХХК дээр амжилттай хийлээ.
“ISO 9001:2015 стандарт нь Олон улсын Стандартын Байгууллага /ISO/-aacболовсруулсан олон улсын чанарын удирдлагын 9001 стандартын шинэчлэгдсэн хувилбар юм. Энэхүү чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлснээр хэрэглэгчдийн сэтгэл ханамж дээшилж, тасралтгүй сайжруулалтын суурь тогтолцоог бүрдүүлдэгээрээ бусад стандартуудаас давуутай юм.”
Гөлгөөгийн ЛХАГВА-ОЧИР,
Гүйцэтгэх Захирал
Хаан Даатгал ХХК ISO 9001:2015 хэрэгжүүлснээр байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, өнгө төрх, борлуулалт болон борлуулалтын дараах үйлчилгээнд нэгдсэн стандартыг нэвтрүүлж хэрэглэгчдэд хүрэх үйлчилгээгээ сайжруулах тогтолцоог бий болгон баталгаажуулсан юм.Энэ нь компанийн үнэт зүйл, эрхэм зорилго, хэрэглэгчидийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулах, хэрэглэгч төвтэй сэтгэлгээг дэмжих стратегийн хүрээнд хийгдэж буй нэгэн томоохон алхам юм.
Хаан Даатгал ХХК нь монголын даатгалын салбарын хамгийн отгон компани боловч өсөлтөөрөө салбартаа тэргүүлэгчдийн нэг байж даатгуулагч бүрийнхээ итгэлийг хүлээн, амжилтанд хөтөлсөн, тасралтгүй хөгжигч байгууллага байхын төлөө ажиллаж байна.
Хаан Даатгалын тухай
Хаандаатгал ХХК-ийг 2012 онд Монголын үндэсний хөрөнгө оруулагчид үүсгэн байгуулсан бөгөөд даатгалын зах зээлд тав дах жилдээ үйл ажиллагаа явуулж байна.Бид 5 жилийн хугацаанд харилцагч байгууллага, иргэддээ даатгалын мэргэжлийн үйлчилгээ, эрсдлийн удирдлагын зөвлөгөө үзүүлж, хураамжийн орлого, нөөц сан, эрсдэл даах чадвараа жил бүр ахиулсаар ирлээ. Одоо 19 аймагт салбартай бөгөөд 1,000 гаруй аж ахуйн нэгж, 100,000 гаруй иргэдэд даатгалын шуурхай үйлчилгээг хүргэн цэвэр хураамжийн орлого, нөхөн төлбөрийн өсөлтөөрөө салбартаа тэргүүлэх хэмжээнд байна.Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан даатгалын 11 төрлийн 50 орчим бүтээгдэхүүн үйлчилгээгээр харилцагчиддаа түргэн шуурхай үйлчилж байна. Мөн бид өөрийн төлбөрийн чадвар, нийт хүлээн авсан эрсдэлийн хэмжээ, харилцагч компанийн онцлог зэргээс хамааран дэлхийн нэр хүндтэй Hannover Re, Mapfre Asistencia S.A, Lamp давхар даатгалын компаниудтай хамтран ажиллаж эрсдэлээ шилжүүлэн давхар даатгуулдаг. Дэлхийд танигдсан олон жилийн туршлагатай нэр хүнд бүхий давхар даатгалын компани, брокеруудтай хамтран ажилласнаар үйлчилгээний стандарт, эрсдэлийн удирдлагын дэвшилтэд арга, технологийг нэвтрүүлэн, даатгуулагчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, учирсан хохирлыг түргэн шуурхай нөхөн төлөх найдвартай байдал үүсдэг юм.
"БИД УЧИРЧ БОЛОХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХАМГИЙН ТӨГС ШИЙДЛИЙГ ТАНД БАРИХ БОЛНО."
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |