Эх сурвалж : www.news.mn Нийтлэгдсэн : 2017.01.04 |
Монголын Хөрөнгийн биржийн өнөөдрийн /2017.01.04/ арилжааны эцэст зах зээлийн голлох индексүүд 2017 оны эхний өсөлтөө үзүүлсэн байна. Тодруулбал, ТОП-20 индекс өмнөх өдрөөс 7.44 нэгж буюу 0.06%-иар өсч 12,168.88 нэгжид хаагдлаа. Тус индексийн өсөлтийг сагсанд багтаж буй дараах хувьцааны ханшийн өсөлт дэмжсэн байна. Үүнд:
I ангиллын хувьцааны тухайд:
II ангиллын хувьцааны тухайд:
Харин зах зээлийн нэгдсэн MSE ALL индексийн хувьд мөн 0.29 нэгж буюу 0.03%-иар өсч 846.65 нэгжид хүрсэн байна.
Салбарын индескийн хөдөлгөөнийг харвал зургаан салбарт өөрчлөлт гарснаас гурвынх нь индекс өсч, нөгөө гурвынх нь буурчээ. Хөнгөн үйлдвэрлэлийн салбарын индекс 1.68%-иар өсч 106.93 нэгжид хүрсэн бол Үйлчилгээний салбарын индекс -3.54%-иар унаж 106.11 нэгжид хаагдлаа.
Үнэт цаасны арилжааны хувьд 11 хувьцаат компанийн 46,276 ширхэг хувьцаа 19.21 сая төгрөгөөр арилжигдлаа. Хувьцааны ангиллаар нь харвал I ангилалд 4 компанийн 6,218 ширхэг хувьцаа 5.83 сая төгрөгөөр арилжигдсан бол үнэт цаасны II ангилалд 7 компанийн 40,058 ширхэг хувьцаа 13.38 сая төгрөгөөр зарагдлаа.
Дээрх арилжаа нийт 69 удаагийн хэлцэлээр хийгджээ.
Монгол шуудан /MSE:MNP/-ийн хувьцаа тоо ширхэг болон үнийн дүнгээр хамгийн идэвхитэй нь байсан бөгөөд 38,483 ширхэг хувьцаа 12.15 сая төгрөгөөр арилжигдсан байна. Энэ нь арилжааны нийт үнийн дүнгийн 63.3%-ийг эзэлж байгаа юм.
Салбарын үзүүлэлтийн хувьд Үйлчилгээний салбарын хувьцаа үнийн дүн болон тоо ширхэгээр мөн тэргүүлэв. Тодруулбал, тоо ширхэгийн 84.14%-ийг, үнийн дүнгийн 64.63%-ийг бүрдүүллээ.
Ханшийн өөрчлөлтийн тухайд 6 компанийн ханш буурч, 4 компанийн хувьцааны ханш өсөв.
Ханшийн өсөлтөөр Говь /MSE:GOV/ компанийн хувьцаа 3.13%-иар, Улсын их дэлгүүр /MSE:UID/-ийн хувьцааны ханш -13.58%-ийн уналт үзүүллээ.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |