ЕВРОПЫН ТӨВ БАНК "ЭДИЙН ЗАСГИЙГ СЭРГЭЭХ" ХӨТӨЛБӨРӨӨ 2017 ОНЫ ЭЦЭС ХҮРТЭЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Эх сурвалж : Bloomberg TV

Нийтлэгдсэн : 2017.01.03

Евро бүсийн үйлдвэрлэлийн салбарын өсөлтийн хурдац өнгөрсөн сард 2011 оны дөрөвдүгээр сараас хойших хамгийн дээд түвшинд хүрлээ. Үүгээр тус бүсийн орнууд 2017 оныг эдийн засгийн таатай үзүүлэлттэй угтаж байгаа юм. Евро бүсийн худалдан авагч менежерийн индекс 54.9 нэгжид хүрснийг “IHS Markit”-аас мэдээллээ.

Энэ нь шинжээчдийн урьдчилсан таамагт хүрсэн үзүүлэлт болсон төдийгүй өмнөх сараас 1.2 нэгжээр ахисан дүн болжээ. Олон улсад түүхий эдийн үнэ нэмэгдсэнтэй зэрэгцээд еврогийн ханш суларсан, үүнийг дагаад импортын зардал өссөнөөс Евро бүсийн худалдан авалтын өртгийн инфляцыг өдөөж 5.5 жилийн дээд түвшинд хүргэсэн байна. Үүнтэй холбогдуулж Европын Төв банк хэрэглээний үнийн өсөлтийг зорилтот хоёр хувьд хүргэхийн тулд "Эдийн засгийг сэргээх" хөтөлбөрөө энэ оны эцэс хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Хэдий инфляц ирэх саруудад өсөх төлөв ажиглагдаж байгаа ч эрчим хүч болон хүнсний салбарын гол бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхгүй гэж албаныхан мэдэгдсэн байна.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн