Эх сурвалж : www.news.mn Нийтлэгдсэн : 2017.01.03 |
Хүннү Эйр компанийн хаалттай хүрээнд санал болгон гаргасан 600 мянган долларын нэрлэсэн үнэтэй, 18 сарын хугацаатай, 15 хувийн купонтой “Хүннү” бондын андеррайтераар ажиллан, санхүүжилт амжилттай босгожээ.
Үнэт цаасны зах зээлийн үр шимийг үндэсний компаниуд хүртэж эхэллээ. Шинэ оны өмнөхөн /2016.12.27/ Ард Секюритиз ҮЦК нь Хүннү Эйр компанийн хаалттай хүрээнд санал болгон гаргасан 600 мянган долларын нэрлэсэн үнэтэй, 18 сарын хугацаатай, 15 хувийн купонтой “Хүннү” бондын андеррайтераар ажиллан, санхүүжилт амжилттай босгожээ. Хүннү Эйр нь энэхүү бондын эх үүсвэрээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх бөгөөд АТР-72 онгоцыг түрээслэн оруулж ирэх гэнэ. Хүннү Эйрт гаргасан анхны бондын хөрөнгө оруулагчид нь аж ахуйн нэгжүүд болон хувь хүмүүс байсан байна.
Хүннү Эйр компанийн гүйцэтгэх захирал П.Мөнхжаргал: “Оны төгсгөлд Хүннү Эйр нь Ард Санхүүгийн Нэгдлийн тусламжтайгаар хаалттай хүрээнд амжилттайгаар бонд гаргалаа. 2015 онд мөн тус компанийн тусламжтайгаар Эйрбас-319 онгоцны түрээсийн төлбөрийг амжилттайгаар төлж байсан.
Бидний хамтын ажиллагаа өргөжиж байгаад бид баяртай байгаа” хэмээн өгүүллээ.Хүннү Эйр ХХК нь дотоодод төдийгүй олон улсад нисдэг. Одоогийн байдлаар Фоккер-50 маркийн хоёр онгоц, АТР-72 маркийн нэг онгоцоор дотоодын долоон аймгийн 10 чиглэлд, гадаадын хуваарьт болон захиалгат хоёр чиглэлд тогтмол нислэг үйлдэж байна. Ард Санхүүгийн Нэгдэл хувьцаат компани нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй манлай компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар өөрийн хувь нийлүүлэгчдийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажиллаж байгаа үндэсний санхүүгийн холдинг компани гэдгээрээ онцлогтой. Үндэсний компаниуд хамтран амжилттай ажилласаар байна.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |