Эх сурвалж : Bloomberg TV Нийтлэгдсэн : 2017.01.02 |
Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation” “НИК” компанитай 2017 оны нэгдүгээр сарын нэгнээс 2019 оны 12 дугаар сарын 31 хүртэлх хугацаатай шатахуун нийлүүлэлтийн гэрээ байгууллаа. Мөн “USS” групптэй оффисын тохижилтын үйлчилгээний гэрээ, “M-Armor” компанитай харуул хамгаалалтын үйлчилгээ авах гэрээ байгуулсан талаар “Mongolian Mining Corporation” мэдээллээ.
Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Prophecy Development Corporation” өөрийн 100 хувийн мэдэлд байгаа Улаан Овоогийн ордоос 16 мянган тон нүүрс нийлүүлэх хоёр гэрээ байгуулснаа мэдэгдлээ. Энэ хүрээнд тус компани “Эрдэнэт” үйлдвэрт 10 мянган тонн нүүрс, “Сэлэнгэ Энерго” дулааны цахилгаан станцад 6000 тонныг нийлүүлэхээр болсон байна. Нийлүүлэлтийг 12 дугаар сард эхэлсэн бөгөөд 2017 оны хоёрдугаар сард дуусгахаар төлөвлөжээ. “Prophecy Development Corporation”-ийн нүүрсний гол худалдан авагч нь Эрдэнэт үйлдвэр бөгөөд 2013 оноос хойш нийт 77 мянга 300 орчим тонн нүүрс худалдаж аваад байгаа аж.
Үүнээс гадна сүүлийн саруудад ОХУ, БНХАУ, Энэтхэгийн компаниудаас “Улаан Овоо” төсөл дээр хамтрах сонирхлоо илэрхийлж байгаа гэдгийг “Prophecy Development Corporation”-ээс мэдээллээ. Улаан Овоо орд нь Монголын хойд хэсэгт ОХУ-тай хиллэдэг Зэлтэрийн боомтоос 17 км-ын зайтай оршдог. 2012-2015 онд энэхүү ордоос нийт 500 мянган тонн нүүрсийг Монгол, ОХУ-ын 28 компанид нийлүүлжээ. “Prophecy Development Corporation” 2011 оноос хойш энэ уурхайд 60 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм.
Харин Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Xanadu Mines”-ийн бүрэн бус гүйцэтгэх захирал Даррил Кларк компанийнхаа 50 мянган ширхэг хувьцааг худалдан авлаа. “Xanadu Mines” нь порфир зэс, алтны Хармагтай, Оюут Улаан ордынхоо хайгуулын ажилд 2017 онд 4.5 сая гаруй ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн байна. Энэ нь Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй хайгуулын компаниуд дундаас хамгийн том хөрөнгө оруулалтад тооцогдож байгаа ажээ.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |