Эх сурвалж : ardchilal.mn Нийтлэгдсэн : 2016.12.30 |
2016 оныг хөрөнгийн зах зээлийн голлох ТОП-20 болон MSE ALL индекс өсөлттэй хаалаа. Мөн дээрх индексүүд сүүлийн дөрвөн өдөр дараалан өссөн байна.
Арилжааны энэ оны сүүлчийн өдөр буюу арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн дүнгээр ТОП-20 индексийн хувьд 37.99 нэгж буюу 0.31 хувиар өсч 12,456.06 нэгжид хүрсэн бөгөөд индексийн өсөлтийг дараах хувьцааны ханшийн өсөлт дэмжив. Үүнд:
I ангиллын хувьцааны тухайд:
АПУ /MSE:APU/-ийн ханш 3.53%-ийн
II ангиллын хувьцааны тухайд:
Женко тур бюро /MSE:JTB/-ийн ханш 9.66%-ийн
Ариг гал /MSE:EER/-ийн ханш 0.39%-ийн
Зах зээлийн нэгдсэн MSE ALL индексийн хувьд өмнөх өдрөөс 2.74 нэгж буюу 0.32%-иар өсч 861.24 нэгжид хүрлээ.
Харин энэ өдөрдолоон7 салбарын индекст өөрчлөлт гарсан бөгөөд дөрвөн салбар нь өсч, гурван салбарын индекс уналттай байлаа. Тухайлбал, хүнсний салбарын индекс өмнөх хаалтаас 2.81%-иар өсч 99.84 нэгжид хүрсэн бол уул уурхайн салбарын индекс -1.44%-иар буурч 81.48 нэгжид хүрч, энэ өдрийн хамгийн өндөр өөрчлөлтийг үзүүллээ.
Үнэт цаасны арилжааны хувьд нийт 41,912 ширхэг үнэт цаас 42.39 сая төгрөгөөр зарагдлаа.
Үнэт цаасны төрлийн хувьд Засгийн газрын 300 ширхэг бонд 22.02 сая төгрөгөөр арилжигдсан бол үнэт цаасны 3 ангилалд 20 компанийн 41,612 ширхэг хувьцаа 20.37 сая төгрөгөөр арилжигдав.
Хувьцааны ангиллаар I ангилалд гурван компанийн 34,356 ширхэг хувьцаа 12.53 сая төгрөгийн, II ангилалд хамгийн олон буюу 13 компанийн 6,092 ширхэг хувьцаа 7.11 сая төгрөгийн, харин үнэт цаасны III ангилалд 4 компанийн 1,164 ширхэг хувьцаа 730,369 төгрөгийн гүйлгээ хийгджээ.
Энэ өдөр хөрөнгө оруулагчдын хооронд нийт 70 хэлцэл хийгдэж, өмнөх өдрөөс буурсан байна.
Арилжааны үнийн дүн болон тоо ширхэгээр АПУ /MSE:APU/-ийн хувьцаа хамгийн идвэхитэй нь байсан бөгөөд тус компанийн 23,275 ширхэг хувьцаа 9.22 сая төгрөгөөр зарагдлаа.
Харин салбарын үзүүлэлтээр Хүнсний салбарын хувьцаа мөн тэргүүллээ. Тус салбарын хувьцаа үнийн дүнгийн 55.60%-ийг, тоо ширхэгийн 82.33%-ийг эзлэв.
Арилжааны үр дүнд 15 компанийн ханшид өөрчлөлт орсноос 8 компанийн хувьцааны ханш өсч, 7 хувьцааны ханш буурлаа.
Ханшийн өсөлтөөр Жуулчин дюти фрий /MSE:SUL/ компанийн хувьцаа 13.50%-иар, Тавантолгой /MSE:TTL/-ийн хувьцааны ханш -3.21%-ийн уналтаар тэргүүлсэн байна.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |