Эх сурвалж : ardchilal.mn Нийтлэгдсэн : 2016.12.28 |
Санхүүгийн зохицуулах хорооноос “Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүүг 2 дахин бууруулж сарын 2 хувь болгох” зорилт гаргасан
Шинэ жилийн босгон дээр чих баясгасан сайхан мэдээ сонсож байна. Санхүүгийн зохицуулах хорооноос “Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүүг 2 дахин бууруулж сарын 2 хувь болгох” зорилт гаргасан. Энэ шийдвэр олон хүний талархлыг хүлээж байгаа юм. Мөн тус газраас өнгөрсөн 10-р сард Банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 2,5 тэрбум төгрөг байхаар шийдвэрлэсэн. Үүнийгээ ББСБ-ын чадавхи, цар хүрээг нэмэгдүүлэх үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалахаас гадна хамгийн гол нь зээлийн хүүг бууруулах сайн талтай гэж үзэж байгаа аж.
Ер нь судалгаагаар хувь нийлүүлсэн хөрөнгө нь 800 сая төгрөг байгаа газруудын зээлийн хүү 4,5 хувь байгаа бол 3,3 хувь байх жишээтэй. Харин жилийн дундаж хүү харьцангуй өндөр гарч байгааг дээрх 800 сая төгрөгийн хөрөнгөтэй газрууд олон байгаагаас үүдэлтэйг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа. Тэгэхээр хөрөнгийн хэмжээг 2,5 тэрбум буюу түүнээс дээш болгосноор зээлийн хүү 2 хувь болж буурах магадлал өндөр болно.
Хэрэв ингэж чадвал зээлийн үйлчилгээний зах зээлд эзлэх ББСБ-уудын байр суурь дээшилж, мэдэгдэхүйц өрсөлдөөн бий болж, зээл олгогч байгууллагууд өөрсдийн хүүгээ бууруулах учиртай.
Уг нь бол банкууд ийм цэвэр өрсөлдөөнийг өөрсдөө санаачлан хэрэгжүүлэх хэрэгтэй байлаа. Тэгвэл улс орон, ард түмний амьдрал дээшлэх байв. Гэхдээ тэд одоо ч хожимдоогүй. Одоо Монголбанкнаас зоригтойгоор бодлого гаргаж, Монгол Улсыг хүүлэлтийн системээс гаргах хэрэгтэй. Эс тэгвээс зөвхөн ББСБ-уудын зээлийн хүүг буурууллаа гээд нэг их амжилт олохгүй л болов уу?
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |