В.Володин: Орос Монголын эдийн засгийн харилцаа хоцорч байна

Эх сурвалж : www.news.mn

Нийтлэгдсэн : 2016.12.28

ОХУ-ын Төрийн Думын дарга ноён Вячеслав Володин Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдтой уулзахдаа хэлсэн байна.

ОХУ, Монгол Улс хоорондын эдийн засгийн харилцаа нь улс төрийн харилцаанаас хоцорч байна гэж ОХУ-ын Төрийн Думын дарга ноён Вячеслав Володин Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдтой уулзахдаа хэлсэн байна.

ОХУ-ын Төрийн Думын дарга ноён Володин “Монгол Улс бол олон арван жилийн турш ОХУ-ын гол түнш хэвээр байна” гэж сануулсан юм. Үүнийг “Бидний хоёр улс эдийн засгийн ижил ашиг сонирхолтой, найрсаг холбоо харилцаатай, түүхийн үйл явдлуудад нэгдсэн хандлагатай, бүс нутгийн асуудлуудад ижил байр суурьтай” гэж ноён Володин тайлбарласан юм.

Москва, Улаанбаатарын хооронд янз бүрийн түвшинд яриа хэлэлцээр байнга явагддаг, мөн парламент хоорондын холбоо харилцаа байнга хөгжиж байдгийг ноён Володин цохон тэмдэглэлээ. Долоо дахь сонгуулийн Төрийн Думын хүрээнд ОХУ, Монголын парламентын найрамдлын бүлэг үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулна, тус бүлгийг «шудрага орос орон» фракцийн тэргүүн ноён Сергей Миронов удирдсан хэвээр билээ. ОХУ-ын өмнө Монголын хүлээх санхүүгийн үүргийг зохицуулах хэлэлцээр нь хоёр улсын харилцааг дараах шатанд гаргана гэдэгт ноён Володин итгэлтэй байна.

М.Энхболд түүнтэй санал нэгдсэн ба парламентын Байнгын хороо, Тамгын газрын шугамаар ч хоёр улсын холбоо харилцаа улам хөгжих ёстой гэж хэлсэн. Түүнчлэн энэ жилд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 95 жил тохиож байгааг М.Энхболд сануулаад ноён Володиныг Монголд албан ёсны айлчлал хийхээр урьж хууль тогтоох дээд байгууллагуудын хооронд тогтоосон холбоо харилцааг улам хөгжүүлэхийг уриалсан юм.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн