ББСБ-уудын зээлийн хүүг бууруулна гэв

Эх сурвалж : www.news.mn

Нийтлэгдсэн : 2016.12.26

Санхүүгийн зохицуулах хорооноос өнөөдөр мэдээлэл хийж, банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүүг бууруулахаар болсныг дуулгав. Хэвлэлийн хуралд СЗХ-ны дарга С.Даваасүрэн, СЗХ-ны Ажлын албаны дарга Т.Жамбаажамц нар оролцлоо. Тодруулбал,  банк бус санхүүгийн байгууллагын одоогийн үйлчилж байгаа зээлийн хүү 4.3 хувийг үе шаттайгаар бууруулж 2.1 хувь болгохоор болжээ.  Банк бус санхүүгийн байгууллагаас одоо олгож байгаа зээлийн хүүг сарын 4.3 гэж тооцвол жилийн 50 хувь болж байгааг нь иргэдийн зүгээс хэь “шулсан” үйлдэл гэсэн гомдол гаргадаг аж. Тиймээс банк бус санхүүгийн байгууллагын зээлийг хүүг бууруулахдаа дөрвөн жилийн хугацаанд  үе шаттай арга хэмжээ хэрэгжүүлж 2.1 хувь болгох гэнэ.  Үйл ажиллагаа явуулж буй ББСБ-ын дүрмийн сан 800 сая байх шийдвэр 2015 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр гарсан. Тэгвэл эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хүрээнд дүрмийн сангийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлийг барихаар болжээ. 

Өнөөдрийн байдрлаар Монголд үйл ажиллагаа явуулж буй 500 гаруй ББСБ байна. Үүний 90 хувь нь Улаанбаатар хотод байдаг аж. Харин 450 мянга гаруй иргэд ББСБ-аар үйлчлүүлдэг гэсэн тоо байна.


СЗХ-НЫ ДАРГА С.ДАВААСҮРЭН:

-"Макро эдийн засгийн нөхцөл байдал таагүй байна. Мөн санхүүгийн салбарт тодорхой хэмжээний эрсдэл байна. Энэ эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор СЗХ-ноос шийдвэр гаргалаа. ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн өсөлт ба зээлийн хүүгийн бууралтын хооронд шууд хамаарал байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Тиймээс ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр болж байна. Ингэснээр 2020 оны эцэст ББСБ-уудын нэгдсэн балансын нийт актив 2.6 их наяд буюу одоогийнхоос 3.3 дахин их болж, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 1.4 их наядад хүрнэ. Жигнэсэн дундаж хүүгийн хэмжээ 2.1 хувь болж өнөөдрийнхөөс хоёр дахин буурахаар байна. Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг одоо байгаа түвшинд нь хэвээр үлдээвэл ирэх жилүүдэд зээлийн хүү буурахгүй, харин ч өсөх хандлагатай байгаа. Улмаар ББСБ-уудын зээлийн хүү буурах нь нийт санхүүгийн зах зээл дэх зээлийн үйлчилгээний хүү төлбөрийг бууруулах эерэг хөшүүрэг болж чадна” гэв.

СЗХ-НЫ АЖЛЫН АЛБАНЫ ДАРГА Т.ЖАМБААЖАМЦ: 

-“ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг шинэчлэн тогтоосноос хойш гурван аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө аваад, ажиллаж байна. Эдгээр ББСБ-ууд зээл, санхүүжилтийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүүгийн зөвлөгөө, мэдээлэл өгөх зэрэг чиглэлүүдээр ажиллахаар болж байгаа нь сайшаалтай. Мөн 2015 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр СЗХ-оос ББСБ-ын дүрмийн сангийн хэмжээг 800 сая төгрөг болгох шийдвэр гаргасан. Энэ нь одоогийн үйл ажиллагаа явуулж байгаа ББСБ-уудад хамааралтай. 2017 оны нэгдүгээр сарын 1-н гэхэд дүрмийн сангийн хэмжээгээ 800 сая төгрөг болгох ёстой. Одоогийн байдлаар дүрмийн сангийн хэмжээгээ 800 сая төгрөг болгох үүрэг бүхий ББСБ-уудын 84 орчим хувь нь энэ шаардлагыг хангаж байгаа. Энэ оны сүүлийн ажлын гурав хоног үлдээд байгаа энэ үед ББСБ-уудаас дүрмийн сангаа нэмэгдүүлэх хүсэлтүүд их ирж байна" гэдгийг тодотголоо.  

 
Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн