Нийтлэгдсэн : 2016.12.26 |
Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөл нь Төрийн өмчийн бодлого зохицуулах газартай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөл нь Төрийн өмчийн бодлого зохицуулах газартай 2016 оны 12-р сарын 16-ны өдөр 4 жилийн хугацаатай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Тус байгууллагууд нь Монгол улсын Засгийн газрын 2016 -2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой бодлого”, “Үндэсний үйлдвэрлэл”, “Төрийн өмчийн ашиглалт, хяналтыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх” зэрэг зорилтуудын хүрээнд Төрийн өмчийн компанийн засаглалыг сайжруулахад хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав.
Хамтын ажиллагаа нь нийт хоёр үе шаттай явагдах ба эхний үе шатанд Монгол улсын Засгийн газраас баталсан “Нээлттэй засгийн түншлэл” хөтөлбөрт тусгасан төрийн өмчит компанийн ил тод, нээлттэй байдлыг хангуулах, Төрийн өмчит компанийн сайн засаглалын зарчмыг хэвшүүлэхэд чиглүүлэн холбогдох хууль, дүрэм журмуудыг боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллах юм байна. Мөн төрийн өмчийн төлөөллийн хэрэгжүүлэгчдэд зориулсан тусгайлсан сургалт явуулахаас гадна 2017 онд хийгдэх “Монгол улсын компанийн засаглалын үндэсний тайлан” гаргахад хамтран ажиллах юм.
Хоёрдугаар үе шатанд төрийн өмчит компаниудад засаглалын үнэлгээ хийх, төрийн өмчит компанийн хараат бус гишүүдийг сонгон шалгаруулах тогтолцоог бий болгохоос гадна төрийн өмчийн оролцоотой компаниудад хувьцаа эзэмшигчдийн хооронд гарсан маргаан, үл ойлголцолыг эвлэрүүлэн зуучлах, шийдвэрлэх асуудлаар зөвлөгөө өгч ажиллах юм байна.
Энэхүү гэрээтэй холбоотойгоор Төрийн өмчийн бодлого зохицуулах газрын бодлого, төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ дараах ярилцлагыг өгөв.
<<Төрийн өмчит болон төрийн оролцоотой компаниуд гэж төрийн тодорхой чиг үүргийг хэрэгжүүлэхээр байгуулагдсан, засгийн газрын тогтоол шийдвэрээр байгуулагдсан төрийн өмчит байгууллага, үйлдвэрийн газрууд буюу хуулийн этгээдийг хэлнэ. Төрийн өмчийн оролцоотой буюу зарим хувийг нь хувь хүн болон байгууллага эзэмшдэг компанийн засаглал яг өнөөгийн байдлаар компанийн тухай хуулиар хэрэгжиж, зохицуулагдаж явдаг. Харин зуун хувь төрийн өмчит компани болон төрийн өмчит улсын үйлдвэрийн газрууд “Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хууль”-д заасан чиглэл, хууль эрх зүйн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Гэвч одоог хүртэл төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын дунд маргаан, зөрчил гардаг бөгөөд эдгээр байгууллагуудын үйл ажиллагааг хэрхэн уялдуулах тал дээр хууль эрх зүйн хүрээнд шийдэх асуудал тулгарч байна. Мөн олон нийт, нийгэм болон зарим төрийн байгууллагуудын зүгээс сүүлийн 5 жилд төрийн өмчит 80 гаруй компаний менежмент алдагдсан, өр авлага нилээн хуримтлагдсан, үргүй зардал гаргасан гэх мэт олон шүүмжлэл ирж байна. Үүнээс болж, та бүхний мэдэж байгаагаар саяхан төрийн байгууллагууд татан буугдаад, эргүүлэн байгуулагдсан. Иймд бидний зайлшгүй анхаарах зүйлийн нэг бол төрийн өмчит компаниудын талаар дээрх асуудлыг арилгах, компанийн тухай хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах юм. Мөн “Төр хамгийн муу менежмент хийдэг” гэсэн ойлголтыг арилгахын тулд төрийн өмчит байгууллагуудад компанийн засаглалыг маш оновчтой бодит хэрэгжүүлж, эд эс бүхэнд нь суулгах шаардлагатай юм. Эдгээр шаардлагаас үүдэн Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөл хэмээх томоохон байгууллагатай 2017 оноос 2020 он хүртэл хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм. Тус байгууллагатай маш ерөнхий байдлаар гурван зүйлтэй хамтран ажиллана. Үүнд:
Төрийн өмчит байгууллагын ТУЗ, гүйцэтгэх удирдлагын чадавхийг сайжруулна. Үүний тулд сургалт семинар явуулах, хариуцлагын тогтолцоо бий болгох
Төрийн өмчит компанийн хоорондын үйл ажиллагаа, нийгмийн хариуцлагыг ажил хэрэгчийн түвшинд явуулах
Төрийн өмчит компанийн засаглал, боловсон хүчин, бүтээмж, үйл ажиллагааны хувьд стандарт кодекс бий болгож, ямар нэгэн хувь хүн, албан тушаалтан, менежерээс дан хамаарахгүйгээр институтын хувьд ажиллах дүрэм журмыг бий болгох.
Дээрх зорилтын хүрээнд Төрийн өмчийн бодлого зохицуулах газар нь Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөл болон бусад иргэний нийгмийн байгууллагуудтай хамртан ажиллахад бэлэн>> гэсэн байна.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |