Үнэт цаасны үнэлгээ нэмэгджээ

Эх сурвалж : www.news.mn

Нийтлэгдсэн : 2016.12.24

Энэ оны III улирлын байдлаар үнэт цаасны зах зээлийн үнэлгээ 1,387.7 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оноос 125.2 тэрбум төгрөг буюу 9.9 хувиар өсчээ. Энэ өсөлтөд  “Монгол шуудан” ХК, “МИК Холдинг” ХХК-ийн үнэт цаас гарсан нь нөлөөлсөн байна.

Харин хөрвөх чадварын түвшин III улирлын байдлаар 2.8 хувьтай гарчээ. Энэ нь Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй компаниудын хувьцааны төвлөрөл өндөр, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний нийлүүлэлт хомс, хувьцааны арилжааны хэмжээ хангалтгүй байгаагаас шалтгаалсан аж.

Хөрвөх чадвар гэдэг нь үнэт цаас хэр олон удаа хөрөнгө оруулагчийн гар дамжин арилжаалагдсаныг харуулдаг үзүүлэлт юм. Зах зээлийн эргэлтийн харьцаа өндөр байх тусам зах зээл үр ашигтай байгааг харуулах бөгөөд бага байх тусам зах зээл үр ашиггүй зогсонги байгааг илэрхийлдэг байна.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Б. Тэнгис -ийн

Д. Тулгаа -ийн

Д. Цэцэгмаа -ийн

Д. Отгончимэг -ийн

Э. Энхсайхан -ийн

Ч. Мөнхтөр -ийн

Ч. Лонжид -ийн

Д. Баяраа -ийн

Ч. Оюун-Эрдэнэ -ийн

Д. Насанбуян -ийн