Эх сурвалж : ardchilal.mn Нийтлэгдсэн : 2016.12.21 |
Хятадын “Bank of China” удахгүй Монголд орж ирэх нь гэх мэдээлэл олон нийтийн анхаарлыг чамгүй татаж байгаа. Эрх баригч намын зүгээс тус банкыг Монголд орж ирэхийг дэмжиж байгаа бөгөөд угтах ажилдаа ч орсон байна.
Харин Монголын банкуудын холбооны зүгээс тус банкийг Монголд оруулж ирэхийг эрс эсэргүүцэж байгаа юм. Тэд “Bank of China" манай зах зээлд орж ирэх нь дотоодын арилжааны банкуудыг элгээр нь хэвтүүлэх эрсдэлтай хэмээн мэдэгдэж байгаа. Учир нь “Bank of China” орж ирсэн нь Монгол Улс банк санхүүгийн жижиг зах зээлээ хамгаалж чадах эсэхийг нэг талаар сорьсон хэрэг болно гэж тэд үзэж байгаа аж.
Манай улсад 10 гаруй банк үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн эдгээр 10 банкний 70-80 хувь нь гадаад эзэнтэй. Тэгвэл ард иргэд эдгээр банкууд шинээр бизнес эрхлэгч болон өр зээлний хүү маш өндөр байдаг. Харин саяхан Монгол улсын их хурал болон Засгийн газар хамтран гадаадын банкуудыг монголд оруулж ирүүлэх шуумыг дэгдээсэн. Тэгвэл энэхүү мэдээлэл нь үнэн болж таарлаа . Учир нь ард иргэд зөвхөн BANK OF CHINA-г орж ирэх мэт бодсон боловч дахиад 3 банк үйл ажиллагаагаа явуулах гээд судалгаа гэрээгээ хийгээд эхэлсэн байна. Ямартай ч манай улсад дэлхийд үйл ажиллагаагаа явуулдаг томоохон 4 банк орж ирвэл дэлхийд тогтоосон хүү дүрэм журмын дагуу үйл ажиллагаагаа явуулах биз. Жишээ хэлэхэд “BANK OF CHINA” 2-3% хүүтэй зээл өгдөгөөрөө давуу талтай. Харин манай банкны системийн хувьд дэлхийн томоохон банкны системийг дагдаггүй төв банкны бодлого өгсөн чиг үүргийг ч дагах нь цөөхөн байдаг байна.
Та бүхэндээ дэлхийн банкууд монголд орж ирвэл үүсэх нөхцөл байдлыг танилцуулая.
Манай оронд үйл ажиллагаа явуулдаг 10 банкны тухай дурьдвал
Ард иргэдийн бухимдал болон буруу бодож байгаа зүйлс бол жишээ нь Хятадын “BANK OF CHINA” орж ирсэнээр монголын эдийн засаг болон үндэсний аюулгүй байдалд аюул учрана гэх мэт туйлширалд автаад байгаа явдал юм. Иймд хэрэв эдгээр 4 банк Монголын зах зээлд нэвтэрэх юм бол ард иргэд өр ширнээсээ гарах болон шинэ бизнес эрхлэгч хүмүүст маш том бүтээн байгуулалт хийх боломжийг нээж өгч байгаагаараа эдийн засгийн хувьд хүндрэлтэй байгаа манай улсын хувьд маш том алхам болж хувирах юм.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |