ЭРДЭНЭС ОЮУ ТОЛГОЙ: ДОТООДЫН ХАНГАН НИЙЛҮҮЛЭГЧ КОМПАНИУДТАЙ УУЛЗЛАА

Эх сурвалж : Bloomberg TV

Нийтлэгдсэн : 2016.12.21

"Эрдэнэс Оюу Толгой" компани "Оюу Толгой" төсөлд бараа, бүтээгдэхүүн нийлүүлж байгаа компаниудын төлөөлөлтэй уулзлаа. Ханган нийлүүлэгчдийн хувьд энэ онд “Оюу Толгой”-той 1-3 жилийн хугацаатай гэрээнүүдийг шинээр байгуулсан юм. Ингэхдээ валютын ханшийн өөрчлөлтийг зургаан сар тутамд шинэчлэн тооцохоор тогтжээ. Харин өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж энэ хугацааг багасгах саналыг ханган нийлүүлэгчдийн зүгээс тавьж байв.Харин “Эрдэнэс Оюу Толгой” компанийн зүгээс Монголын талын үр өгөөжийг нэмэгдүүлэх тал дээр бүхий л хүчин чадлаа дайчлан ажиллана гэдгийг онцоллоо. "Оюу Толгой" компанийн хувьд 3800 гаруй аж ахуйн нэгжтэй харилцаж байгаагаас 800 орчим нь энэ онд ханган нийлүүлэгчээр ажиллаж байна. Үүнээс 549 нь Монголд бүртгэлтэй компаниуд байгаа ажээ. Төслийн барилгын үе шат эхлэх үед нийт худалдан авалтын 34 хувийг үндэсний ханган нийлүүлэгчид бүрдүүлж байсан юм. Харин 2016 оны байдлаар уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны нийт худалдан авалтын 61 хувийн 50-иас дээш хувийг нь Монголын иргэн эзэмшиж байгаа үндэсний компаниуд харин 20 хувийг гадаадын хөрөнгө оруулалттай боловч Монголд бүртгэлтэй компаниуд бүрдүүлж байна. Далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг өнгөрсөн зургадугаар сард эхлүүлсэн юм. Үүнтэй холбогдуулан холбогдох гэрээнүүд байгуулсны 86 хувь нь дотоодын ханган нийлүүлэгчидтэй хийсэн талаар "Эрдэнэс Оюу Толгой" компаниас мэдээллээ. "Эрдэнэс Оюу Толгой"-ийн хувьд "Оюу Толгой" компанийн Төрийн эзэмшлийн 34 хувийн хувьцаа эзэмшигч, "Оюу Толгой" төслөөс Монгол Улсын хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Төрийн өмчит компани юм.

 
Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн