БОДЛОГЫН ХҮҮГ НЭГ НЭГЖ ХУВИАР БУУРУУЛЖ, 14 ХУВЬД ХҮРГЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Эх сурвалж : Bloomberg TV

Нийтлэгдсэн : 2016.12.20

Монголбанк хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, бодит секторын идэвхжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор мөнгөний бодлогоо зөөлрүүллээ. Бодлогын зөвлөлийн хурлаар эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд уялдуулж, зах зээлийн жишиг хүүг нэг нэгж хувиар бууруулж, 14 хувь болгох шийдвэрт хүрчээ. Энэхүү шийдвэр нь “Bloomberg”-ээс эдийн засагчдын дунд урьдчилан явуулсан санал асуулгын дүнтэй нийцэж байна. Шинжээчдийн 70 хувь нь бодлогын хүүг нэг нэгж хувиас ихгүй хэмжээгээр бууруулна гэж таамаглаж байсан юм. Бодлогын шийдвэрийн үр нөлөө, мөнгөний бодлогын цаашдын төлөв нь засгийн газрын гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого, төсвийн сахилга бат, гадаад өрийн эргэн төлөлт зэргээс шууд хамаарна гэж Төв банкнаас онцолж байна. 2016 он гарснаас хойш Төв банк нэлээд идэвхтэй байгаа юм. 2016 оныг 13 хувьтай эхлүүлсэн бодлогын хүүг эхний хоёр хурлаар 10.5 нэгж хувь хүртэл бууруулж, нэг удаа хэвээр хадгалан сүүлийн хурлаараа огцом өсгөөд байсан бол ийнхүү бага зэрэг зөөллөлөө.

 

Үүнээс өмнө буюу наймдугаар сард бодлогын хүүг огцом нэмэгдүүлсэн шийдвэр нь валютын ханшийн тогтворгүй байдал гүнзгийрэхээс сэргийлж, гадаад валютын нөөцийг хамгаалах, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад үр дүнгээ өгсөн гэж Төв банк үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн