Эх сурвалж : Bloomberg TV Нийтлэгдсэн : 2016.12.19 |
11 дүгээр сарын эцсийн байдлаар дотоодын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нэг их наяд 362.8 тэрбум төгрөг болж өссөн байна. Зах зээлд хамгийн өндөр үнэлгээ бүхий ТОП-10 гэгддэг компанийн зах зээлийн үнэлгээ 925.1 тэрбум төгрөг болж нийт зах зээлийн 67.9 хувийг нийлбэр дүнгээр бүрдүүлжээ. Дотоодын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өсөхөд “Монгол Шуудан” , “МИК Холдинг” нэмж болон олон нийтэд үнэт цаасаа гаргасан явдал нөлөөлсөн гэдгийг Санхүүгийн Зохицуулах Хорооноос онцолж байна.
2016 онд анхны IPO-ийг “Монгол Шуудан” компани гаргасан бөгөөд ТӨХК-ийн хувьчлах асуудлын хүрээнд нийт хувьцааны 34 хувийг амжилттай арилжжээ. 6.3 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх байсан ба захиалга нь 12 тэрбум төгрөгийг давснаар IPO амжилттай хийгдсэн байна. Хөрөнгө оруулагч талаас "Ард Санхүүгийн Нэгдэл" “Монгол Шуудан”-ийн 17.38 хувийг худалдан авсан юм. Харин “МИК Холдинг” IPO гаргаж, 37.2 тэрбум төгрөг хөрөнгийн захаас босгосон байна. Хэдий энэ нь 2015 оны 12 дугаар сард хийгдсэн IPO ч хамгийн өндөр үнийн дүн бүхий IPO гэдэг утгаараа чухал байсан төдийгүй мөн хувьцааны ханш нь оны турш зах зээлд нөлөө үзүүлжээ.
Үүнээс гадна 2016 он гарсаар хувьцаа хуваах ажиллагаа идэвхтэй явагдсан байна. Тухайлбал, АПУ, “Сүү”, “Улаанбаатар БҮК” компаниуд хувьцааны хөрвөх чадвараа дээшлүүлэх зорилгоор хувьцаа хуваах ажлыг амжилттай хийлээ. АПУ ХК нэг хувьцааг 10 хуваахаар, “Сүү” ХК нэг хувьцааг 1000 хуваахаар“Улаанбаатар БҮК” компани нэг хувьцааг 100 хуваах шийдвэрийг 2016 онд тус тус гаргасан юм. Хэдий тийм боловч хамгийн сүүлийн буюу 10 дугаар сарын байдлаарх анализаар хувьцаа нь арилжигдаж байгаа 202 компанийн дунд төвлөрөл өндөр байсаар байна. Дунджаар нэг хувьцаат компани дөрвөн эзэмшигчийн мэдэлд нийт хувьцааны 80 гаруй хувь байгаа ажээ. Үлдсэн хэмжээ жижиг хувьцаа эзэмшигчдэд ногдож байгаа юм.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |