Манай технологийн үйл явц

Эх сурвалж : www.facebook.com/silikat/

Нийтлэгдсэн : 2014.11.04

Силикат компанийн шохойн үйлдвэр нь MNS-963-91 стандартын шохойн чулууг 12000C температурт шатааж, 80 хувиас дээш идэвхжил бүхий MNS-347-2002, MNS-347-99 стандартуудыг хангасан шохойг үйлдвэрлэж байна

ШОХОЙ 
MNS-963-91 стандартын шаардлага хангасан шохойн чулууг 80-180мм ширхэглэлтэйгээр буталж, 1200°С градусын температурт шатаах замаар өндөр чанартай технологийн шохой боловсруулж гаргаж авдаг. Шохойн зориулалт, шохой шатаах технологийн горимоос бүтээгдэхүүний ангилал шалтгаална. 
Хөнгөн бетон үйлдвэрлэлийн зориулалттай шохойн идэвхжил 70-80%
Уул уурхайн зориулалттай шохойн идэвхжил 80-95%. 
Шохойн чулуу ба элсний олборлолт
Бид шохойн чулууны 2 орд, элсний 1 ордод ашиглалт явуулах тусгай эрхтэй бөгөөд одоо ашиглалт явуулж буй шохойн орд нь үйлдвэрээс 5.4 км зайд оршдог. Тус ордын шохойн чулууны найрлагад кальцийн ислийн (CaO) агуулга дунджаар 70%, магнийн ислийн (MgO) агуулга 1%-иас бага хэмжээтэй байгаа нь чанартай шохой үйлдвэрлэхэд таатай нөлөө үзүүлдэг.
Бүхэл, буталсан болон нунтаг шохой
Силикат компанийн шохойн үйлдвэр нь MNS-963-91 стандартын шохойн чулууг 12000C температурт шатааж, 80 хувиас дээш идэвхжил бүхий MNS-347-2002, MNS-347-99 стандартуудыг хангасан шохойг үйлдвэрлэн Хөнгөн Бетон ХК, Эрдэс бетон, Улиастай, Автодор, Яармаг зэрэг барилгын материал үйлдвэрлэгчид, Бороо Гоулд, Дарханы төмөрлөг зэрэг үйлдвэрүүд, түүнчлэн арьс ширний үйлдвэрүүдэд нийлүүлэлт хийж байна
Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн