Эх сурвалж : www.news.mn Нийтлэгдсэн : 2016.12.16 |
Санхүүгийн зохицуулах хороо шинэ бүрэлдэхүүнээрээ анхны ээлжит хуралдаанаа өчигдөр /216.12.15/ хийлээ. Тус хуралдаанаар зарим даатгалын хохирол үнэлэгчдэд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, эрх олгох, сунгах асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал, “МИК актив арав”, “МИК актив арван нэг” ХХК-иудад тусгай зөвшөөрөл олгож, үнэт цааснуудыг нь бүтгэсэн байна.
УИХ-аас баталсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-т туссан орон сууцны найман хувийн зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх ажлын хүрээнд Сангийн яам, Монголбанктай хамтран ажиллаж, “МИК ОССК” ХХК-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу “МИК актив арав”, “МИК актив арван нэг” ХХК-уудад хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгожээ. Тусгай зориулалтын компаниудад зөвшөөрөл олгосонтой холбогдуулан “МИК актив арав” ХХК-ийн гаргаж буй 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий, 20 хүртэл жилийн хугацаатай, орон сууцны зээлээр баталгаажсан нийт нэг сая 30 мянга 173 ширхэг, “МИК актив арван нэг” ХХК-ийн 709 мянга долоон ширхэг баталгаат үнэт цаасыг тус тус бүртгэв.
Орон сууцны ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг Санхүүгийн зохицуулах хороо бүртгэснээр энэ төрлийн зээл олголтыг үргэлжлүүлэх санхүүжилт үүсэх, олгосон зээлийн эргэн төлөлтөөр дахин санхүүжүүлэх боломж бүрдэх юм. “МИК ОССК” ХХК өмнө нь төрөөс хэрэгжүүлж байсан орон сууцны хөнгөлөлттэй зээлийг багцлан, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах зорилго бүхий тусгай зориулалтын есөн компанийг үүсгэж байгуулжээ.
Мөн Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар 2,5 тэрбум төгрөгийн доод хэмжээг хангасан гуран банк бус санхүүгийн байгууллагад тусгай зөвшөөрөл олгосон байна. Тодруулбал, эдийн засаг, санхүүгийн хүндрэлтэй байдлыг даван туулах, эрсдлийг бууруулж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах үүднээс шинээр банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2,5 тэрбум байхаар тогтоосны дагуу “Нексус финанс инвестмент”, “Ди Жи Кредит”, “Файнаншил траст” ХХК-уудад банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгожээ.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |