Эх сурвалж : www.news.mn Нийтлэгдсэн : 2016.12.15 |
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл энэ оны хамгийн сүүлийн хурлаа хийх гэж байна. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 19 буюу ирэх даваа гаригт Монголбанкны Мөнгөний бодлого хуралдаж, бодлогын хүүг бууруулах уу, нэмэх үү гэдгээ шийдэх аж.
Бодлогын хүү одоогоор 15 хувьтай байгаа. Ам.долларын ханшийг өсөлтийг тогтворжуулах үүднээс Монголбанк бодлогын хүүгээ нэмсэн билээ.
Төв банк бодлогын хүүг цаашдаа мөнгөний ямар бодлого барих нь эдийн засагт хүлээлт үүсгэсэн. Өөрөөр хэлбэл, мөнгөний зөөлөн эсвэл хатуу бодлого барихаас эдийн засгийн олон чухал асуудлууд хамаарна гэж эдийн засагчид тайлбарлаж байгаа юм.
-Төв банк бодлогын хүүгээ бууруулсан нь зөв байх. Ингэснээр аж ахуйн нэгжүүдэд ирэх зээлийн хүүгийн дарамт багасна. Өнөөдөр үндэсний олон үйлдвэрүүд, жижиг дунд компани хаалгаа барьж байна. Аж үйлдвэрлэл буурна гэдэг ажилгүйдэл нэмэгдэж, ядуурал өснө гэсэн үг. Компаниуд хаалгаа барьснаар татварын орлого буурна. Тиймээс мөнгөний зөөлөн бодлого хямралтай байгаа аж ахуйн нэгжүүдэд ачаа дарамтнаас нь салгах “хэрэгсэл” болох юм.
-Төв банк өнгөрсөн намар бодлогын хүүгээ 11.5-аас 15 хувь болтол огцом 4.5 хувиар нэмсэн. Энэ нь эдийн засагт үр дүнтэй болсон эсэхийг хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан эдийн засаг хямралтай байгаа үед бодлогын хүүг буруулах нь зөв. Нийт эрэлтийг дэмжин үүднээс мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлэх ёстой. Гэхдээ огцом бууруулахгүйгээр шат дараатайгаар бууруулах арга хэмжээ авах нь зөв.
-Монголбанкнаас бодлогын хүүг бууруулах арга замыг хайх хэрэгтэй. Бодлогын хүүг нэмснээр төгрөгийн ханш нэмэгдэж, өгөөж нь өснө гэж төв банк үзэж байгаа байх. Гэхдээ зөвхөн ханштай хөөцөлдөлгүйгээр том эдийн засгаа харвал мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна. Мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлнэ гэдэг зах зээлд байгаа бэлэн мөнгөний эрэлтийг хумина гэсэн үг. Хямрал нүүрлэж, мөнгөгүй болчихсон үед байгаа нөхцөлд бодлогоо хатууруулахын хэрээр хомсдол улам нүүрлэнэ. Мөнгө нийлүүлэгдэж л байж эдийн засаг эргэлтэд орж, компаниудын үйлдвэрлэл нэмэгдэж, ажлын байр бий болж, үйлчилгээний газруудын орлого өсч, татварын орлого нэмэгдэнэ. Тиймээс мөнгөний зөөлөн бодлогоор хямралыг давах ёстой гэж бодож байна.
Эдийн засагчид ийн хариулж байна. Эдийн засгийн хямралтай үед мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлэх ёстой гэсэн саналыг тэд гаргаж байгаа юм. Эдийн засагт ч ийм хүлээлт бий болсон. Гэхдээ ирэх долоо хоногийн Даваа гаригт Монголбанкны мөнгөний зөвлөлд хуралдаж бодлогоо хатууруулах уу, зөөлрүүлэх үү гэдгээ шийднэ. Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийг төв банкны ерөнхийлөгч удирддаг. Ирэх онд тус зөвлөл гуравдугаар сарын 15-17 , зургадугаар сарын 14-16, есдүгээр сарын 18-20, арванхоёрдугаар сарын 12-15-нд хуралдана.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |