Монголд нүүрлэсэн эдийн засгийн “зуд”

Эх сурвалж : www.news.mn

Нийтлэгдсэн : 2016.12.15

Статистикийн мэдээллийг харвал ес, аравдугаар сард ажиглагдсан дефляцийн  эрсдэл бага зэрэг холдож, инфляци хасах утгаас нэмэх үзүүлэлт рүү шилжээ. Арваннэгдүгээр сард инфляци 0.2 хувьтай гарсан нь сүүлийн хоёр сард бий болсон дифляцийн эрсдэл суларч байна гэсэн үг.

Гэхдээ энэ бол хараахан тайвширах тоо биш. Эдийн засагт хямрал нүүрлэсний шинж тэмдэгүүд статистикийн мэдээнд тов тодоор тусгагдсан хэвээр. Төсвийн алдагдал 2.7 их наяд хүрч, төгрөгийн ханш оны эхнээс 26 хувиар суларсан. Гадаадын хөрөнгө оруулалт тэг заасан чигээрээ, гаднаас авах зээл тусламжийн асуудал хэлэлцээ, яриа төдийгөөр үргэлжилж байна. Гэтэл он гараад ердөө гурван сарын дараа бид Хөгжлийн банкны авсан 580 сая долларын өрийг төлнө.  Ийм хэмжээний мөнгөний хуримтлал эдийн засагт алга.

Бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 2100 хүнээр өссөн талаар статистикийн арваннэгдүгээр сарын тоймд мэдээлжээ. Цаана нь  бүртгэлд хамрагдаагүй, хичнээн хүн ажилгүй болсныг хэлэхэд хэцүү.  Гэвч статистикийн үзүүлэлтийг харахад нэгэн сонирхолтой тоо анхаарал татна. Валютын хадгаламж нэг сарын дотор 105 тэрбумаар өссөн гэх үзүүлэлт.  Эндээс харвал  нэг талд ажилгүйдэл өсөөд, нөгөө талд валютын хадгаламж нэмэгдээд байдаг. Долларын ханш өсөхийн хэрээр валютын хадгаламж нэмэгдэж байна гэдэг төв банк энэ асуудал дээр анхаарал хандуулах болсныг илтгэх.  Валютын хадгаламжийн хүүгээ тэглээд долларын нийлүүлэлтийг хэмэгдүүлж, ханшийг барьж болох нэг арга бий. Ингэвэл төв банкнаас бодлогын хүүгээ өсгөж, зах зээл дэх мөнгийг хумих шаардлагагүй юм.

Сар сарын статистикийг уншихад  Монголын хүн амын баян, ядуу  гэсэн ялгаа улам бүр тод ажиглагдана. Валютын ханш хөөрч, хадгаламж өссөн үзүүлэлтийн яг эсрэг үндэсний жижиг компаниуд хаалгаа барьж, ажилчдаа цөөлж байна. Ямар сайндаа л ирэх онд ажилтай, хоолтойгоо үлдчих юм сан гэсэн “айдас” иргэдийн дунд бий болоод удаж буй билээ.

  Монголчуудыг ажлын байраар хангадаг байсан хоёр гол салбар бол уул уурхай, барилга. Хоёулаа өнөөдөр уналтад орж, зогсонги байдалд орчихсон. Уул уурхай, барилгын салбарын мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, эдийн засгаа сэргээхгүй бол ирэх онд 580 сая ам.доллар, түүний цаад жил Чингис бондын 500 сая ам.долларыг өрийг төлнө.

Өнөөдөр Монголд мөнгө, мөнгө бас дахин мөнгө хэрэгтэй. Гэхдээ бид доллар үйлдвэрлэхгүйгээс  хойш гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, экспортын орлогоо өсгөхөөс өөр аргагүй. Чухам яаж?

  УИХ, аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуульд Монгол ардын нам үнэмлэхүй ялалт байгуулснаар ачааны хүндийг үүрэхээр болсон. "Ачааны хүндийг даван туулах" хямралын эсрэг хөтөлбөрөө ч УИХ-аар батлуулсан.  Уг хөтөлбөрт эдийн засгийг тогтворжуулахын тулд уул уурхайн том ордуудаа ашиглаж, тавдугаар цахилгаан станцаас Тавантолгойн цахилгаан станц хүртлэх бүх л эрчим хүчний төслүүдээ хөдөлгөнө өө л  гэжээ. Угаасаа ч засаг болгоны барьж оруулдаг эдийн засгаа хямралаас гаргах, тогтворжуулах хөтөлбөр бүрт л байдаг ганц сэдэв л дээ. Хөдөлсөн ч юмгүй, хөдөлгөсөн ч засаггүй. Гэвч, Мэргэжлийн засаг эдийн засгаа илааршуулахын тул 2017 оны улсын төсөвт Тавантолгой, Гацууртыг  эргэлтэд оруулахаар суулгаж өгсөн бий.

Тавантолгойн ордыг хөдөлгөтөл бас бөөн зай байна. Лайнууд нь ч удахгүй гарч ирэх биз. Уг нь нүүрсний үнэ харьцангуй өсч байгаа нөхцөлд Монгол Улсад ашигтайгаар энэ төсөл хөдлөх юм бол олон хүн ажлын байртай болно.  Гэхдээ хамгийн нэгдүгээрт, аль нэг намынх биш  монголчуудын, Монголын эдийн засгийн эрх ашиг л тавигдах ёстой.

Гэхдээ аль нэг нам эсвэл олонх болсноороо биш Монгол Улсад аль хувилбар нь ашигтай вэ гэдэг шалгуураар томоохон төслөө хөдөлгөх ёстой. Түүнээс мөнгөгүй байна гээд хямралаар далимдуулж хамаг өнгөтэй, өөдтэй бүхнээ "хямдхан" зарах ёсгүй гэсэн үг.  Ямар ч байсан Тавантолгойн шинэ хэлэлцээ эхэлснийг Уул уурхайн сайд Ц.Дашдорж мэдэгдсэн.  Үүний хүрээд Хятадын төрийн өмчит “Шинхуа”-тай анхныхаа уулзалтыг өнгөрсөн долоо хоногт хийсэн юм.  Шинэ ажлын хэсгийнхний Шинхуатай уулзсан анхны уулзалт. Өмнө нь монголчууд “Шинхуа”-тай өч, төснөөн хэлэлцээр хийсэн, үр дүн нь муу гарсан болохоос.

Тавантолгойн ордыг хөдөлгөтөл бас бөөн зай байна. Лайнууд нь ч удахгүй гарч ирэх биз. Уг нь нүүрсний үнэ харьцангуй өсч байгаа нөхцөлд Монгол Улсад ашигтайгаар энэ төсөл хөдлөх юм бол олон хүн ажлын байртай болно.  Гэхдээ хамгийн нэгдүгээрт, аль нэг намынх  биш  монголчуудын, Монголын эдийн засгийн эрх ашиг л тавигдах ёстой. Төсөл хөдөлснөөр  дор хаяж 8-12 мянган хүн ажлын байртай болно гэсэн тооцоо байдаг. Бээлий, хувцас, хоол хүнс, шатах тослох материал гээд ханган нийлүүлэлтийн компаниудыг тооцвол шүү дээ.  Татвар хураамжаар жилдээ 200-530 сая ам.доллар Монголын төсөвт төлнө.

Харин Гацууртын төслийг хөдөлгөснөөр Монголбанкинд жилдээ 5 тонн алт тушаана гэсэн тооцоо байдаг. Алт бол нүүрсийг бодвол тээвэрлэлтийн зардал бага. Тэгээд ч аль улсын мөнгөн тэмдэгтийн ар тал нь болж явдаг.  Дээр нь дэлхийн зах зээлд алтны үнэ улам бүр өсч байна.  Үнэндээ том төслүүдийг өгөөж нь том. Тиймээс том төслүүдээ хөдөлгөж, эдийн засгаа “угжих”-ын төлөө л улс орон бүр уралддаг.

2016 он сайнтай, муутай хэлэгдсээр улиран одож байна. Сонгуулийн жил болоод ч тэрүү том төслүүдээ урагшлуулж чадсангүй. Харин  2017 онд Монголчууд бид юугаа “идэх” вэ, эдийн засгийн хямрал яах вэ? Улс өрөө хэрхэн барагдуулах вэ, хүмүүс нь зээлээ  яаж төлөх вэ. Чухамдаа өнөөдөр хүн болгон л дор дороо үүнд санаа зовж байна. Айлын аав ажилтайгаа хоцрохыг, ажил олгогч нь хаалгаа барьчихгүй үлдэхийг хүсч байгаа.

Монгол хямралаас гаргах зөв гарцаа олж харахгүй бол эдийн засгийн “зуд” манай хаалгыг тогшоод удаж байна даа. Дээр нь мичин жилийн зуд нүүрлэвэл ч....?

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн