АНУ-ЫН БАНКНУУД ХЭДЖ САНГУУДАД ЭЗЭМШДЭГ ХУВИА ЗАРАХАД НЭМЭЛТ ХУГАЦАА ХЭРЭГТЭЙ ГЭВ

Эх сурвалж : Bloomberg TV

Нийтлэгдсэн : 2016.12.14

АНУ-ын банкнууд "Volcker"-ийн дүрмийн дагуу хувийн үнэт цаасны фирмүүд болон хэдж сангуудад эзэмшдэг хувиа зарах шаардлагыг биелүүлэх хугацаагаа сунгаж магадгүй байна. Холбооны Нөөцийн банкнаас мэдээлснээр ирэх оны долдугаар сарын 21-нээс өмнө хөрвөх чадваргүй эзэмшлээ зарах боломжтой ба сүүлийн хугацааг дээд тал нь тав хүртэлх жилээр сунгаж магадгүй гэжээ. Үүнээс гадна Төв банкнаас "Volcker"-ийн шаардлагыг хангахад мэдэгдэхүйц хүчин чармайлт гаргаж байгаагаа батлан харуулж чадсан тохиолдолд хугацааг сунгаж болох талаар мэдэгджээ. Холбооны Нөөцийн банкны тэргүүн асан Пол Волкерийн нэрээр нэрлэгдсэн энэхүү "Volcker"-ийн дүрмээр банкнуудын зах зээлд эрсдэлтэй үйл ажиллагаа явуулахыг хориглодог байна. Банкнуудын зүгээс хувийн үнэт цаасны фирмүүд болон хэдж сангуудад эзэмшдэг хувиа зарахад нэмэлт хугацаа хэрэгтэй талаар Холбооны Нөөцийн банканд хүсэлт тавиад байгаа юм. Харин Холбооны Нөөцийн банкны дээрх асуудалтай холбоотой хурал энэ мягмар гарагт эхэлж, шийдвэрээ маргааш танилцуулна.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн