"FITCH” АГЕНТЛАГ “RIO RINTO”-ИЙН ХЭТИЙН ТӨЛӨВИЙГ "ТОГТВОРТОЙ" БОЛГОВ

Эх сурвалж : Bloomberg TV

Нийтлэгдсэн : 2016.12.14

"Fitch” агентлаг “Rio Rinto” компанийн хэтийн төлөвийг "сөрөг" гэж үнэлж байснаа "тогтвортой" гэж үнэлэн сайжрууллаа. Түүхий эдийн салбар сэргэж, ханш нь өсөж эхэлсэнтэй зэрэгцээд тус компанийн авч хэрэгжүүлж байгаа алхмуудаас хамаарч өмнө нь таамаглаж байснаас өөдрөг төлөв харагдаж байгаа гэдгийг “Fitch” онцолсон байна.

Эргэн сануулахад, “Rio Rinto”-ийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак "Ойрын таван жилийн хугацаанд компанийн бэлэн мөнгөний нөөцийг таван тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх тооцоотой байгаа" талаараа танилцуулсан юм.Харин “RBC Capital Markets” Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Centerra Gold” компанийн үнэлгээг “Underperform” болгон бууруулсан байна. Үүнд алтны ханшийн төлөв тааруухан байгаагаас гадна Киргизийн Засгийн газартай холбоотой хууль эрх зүйн маргаанаас болж, Киргиз дахь “Centerra Gold”-ийн охин компанийн санхүүгийн гүйлгээг түр хугацаагаар зогсоосон зэрэг нь нөлөөлжээ. Энэхүү шийдвэрээс болж “Centerra Gold”-ийн 200 орчим сая ам.долларын хөрөнгийг хөдөлгөөнгүй болгож байгаа юм. Түүнчлэн “RBC Capital Markets”-ийн таамгаар нэг унци алтны ханш 2017, 2018 онд 1300 ам.долларт хүрч, 2019 оноос сэргэж 1400 ам.доллар болох төлөвтэй байна. Энэхүү мэдээлэлтэй зэрэгцээд Торонтогийн Хөрөнгийн биржид “Centerra Gold”-ийн хувьцааны ханш 1.65 хувиар буурч, 6.56 канад доллар боллоо.

Үүнээс гадна Лондоны Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Петро матад” компанийн хувьцааны ханш сүүлийн таван өдрийн дотор 27.7 хувиар өссөн байна. Тус компанийн мэдэлд тусгай зөвшөөрөл нь байгаа 90 тэрбум баррел газрын тосны боломжит нөөцтэй талбайд 9-23 тэрбум баррел газрын тос хуримтлагдсан байх магадлалтай байгаа талаар “Petro Matad”-аас мэдээллээ. Үүнтэй холбогдуулан нэмэлт өрөмдлөгийн ажлаа хийхээр бэлтгэж байгаа ажээ.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн