Төгрөгийн ханш суларсаар байна

Эх сурвалж : www.ikon.mn

Нийтлэгдсэн : 2016.12.12

Монгол төгрөгийн гадаад валюттай харилцах ханш суларсаар байгааг Үндэсний статистикийн хороо /ҮСХ/ онцлов. Тухайлбал, Монголбанкны нэрлэсэн төгрөгийн ам.доллартай харьцах дундаж ханш 2016 оны арванэгдүгээр сард 2434 төгрөг болж, нэг жилийн дотор 441 төгрөгөөр сулрав.  

Төгрөгийн юаньтай харьцах дундаж ханш 356 төгрөгт хүрсэн байна. Юанийг иргэд 2015 онд Төв банкнаас 312 төгрөгөөр худалдаж авч байсан юм.  Гэтэл өнгөрсөн сард юанийн ханш өсч, төгрөгийн ханш 43 төгрөгөөр буурчээ. Төгрөгийн рубльтэй харьцах ханшийн тухайд 2016 оны арванэгдүгээр сард 37.82 төгрөг боллоо.  Энэ ханшийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 7.14 төгрөгөөр суларсан дүн юм.

Хугацаа хэтэрсэн зээл 963.3 тэрбум төгрөгт хүрлээ

Хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ өмнөх сард 890.1 тэрбум төгрөг байсан юм. Гэтэл нэг сарын дотор 73.2 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 963.3 тэрбум төгрөгт хүрсэнийг шинжээч мэдээллээ. Зээлийн өрийн үлдэгдлийг 2015 оны мөн үетэй харьцуулбал 63.8 тэрбум төгрөгөөр өсчээ. Чанаргүй зээлийн тухайд  2016 оны эцэст нэг их наяд 152.1 тэрбум төгрөг болж, өнгөрсөн аравдугаар сараас 12 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн