Эх сурвалж : www.news.mn Нийтлэгдсэн : 2016.12.12 |
-“Хөх цавын цементийн үйлдвэр” ирэх оны эхний улиралд ашиглалтад орж, авсан зээлээ 5-7 жилийн дотор төлөх юм байна гэсэн бодит мэдээг хүргэе. Үйлдвэр ашиглалтад орсноор 700 хүний ажлын байр шинээр бий болно-
УИХ-ын дэргэдэх зөвлөлөөс энэ долоо хоногт УИХ-ын Байнгын хороод болон чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг гаргажээ. Уг жагсаалтад Мягмар гаригт Хууль зүйн Байнгын хорооны хуралдаанаар Хөгжлийн бакны шалтгалтын дүнг хэлэлцэхээр багтаасан байна.
Өмнө нь, УИХ-ын Хууль зүй, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хөгжлийн банкны шалгалтын дүнг хэлэлцэх ёстой байсан ч Ардчилсан намын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авсан юм. Завсарлага дуусах хугацаа Ардчилсан намын VI их хуралтай давхцсан тул энэ долоо хоногт Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар орж ирж байгаа нь энэ аж.
Хөгжлийн банк тойрсон Ардчилсан нам болон МАН-ын улстөржилт олон нийтийн дунд хоёр хардлага төрүүлэх болсон. Нэгдүгээрт, Хөгжлийн банкны мөнгөнөөс Ардчилсан нам хууль бусаар багагүй хөрөнгө завшжээ. Хоёрдугаарт, МАН-ын гэх тодотголтой компаниудын авсан зээл байхгүй болчихсон юм байна.
Ийм л эргэлзээ дагуулсан асуултад үнэн зөв хариулт өгөхөөр Хөгжлийн банкнаас зээл авсан гэх Хөх цавын цементийн үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцахаар Дорноговь аймгийн Даланжаргалан сумыг зорилоо.
Өглөө эртлэн давхисаар Дорноговийн Даланжаргалан сумын хажууханд сүндэрлэх Хөх цавын цементний үйлдвэр дээр ирлээ. Газар нь цагаан, дээр нь зам нь сайхан болсныг хэлэх үү, Улаанбаатараас 290 киломер зайтай орших Даланжаргалан орох нь ердөө гурван цагийн ажил болжээ. Арванхоёрдугаар сарын аравд гарч, Монгол орны нийт нутагт цас зуд нүүрлэж байгаа гэх ч Даланжаргалан харин намраараа шахуу байлаа. Даланжаргалан сум нь таван мянга орчим хүн амтай, Монголын 330 сум дотроо л хүн амын тоогоороо томдоо орохоор аж. Хөх цавын цементны үйлдвэр ашиглалтад орвол орон нутгийн төсөвт жил бүр 32.5 сая төгрөгийн татвар төлөх гэнэ.
ЦЕМЕНТ ИМПОРТОЛДОГ ҮЕ ТҮҮХ БОЛНО
Хэдхэн жилийн өмнө вагоны хүрэлцээгүйгээс урд хил дээр Монголыг “зорьсон” барилгын материалын бараа, бүтээгдэхүүний түгжрэл үүсч, Эрээнийхэн эрэлт ихсэнгүүт цементийнхээ үнийг тэнгэрт хадаачихдаг байв. Тэгвэл Эрээний хятадуудын аманд багтаж, импортын цементийн үнэ орон сууцны үнийг тогтоодог байсан үе ард үлдэж байна. Учир нь, Монгол Улс цементийнхээ дотоодын хэрэгцээг зуун хувь хангаад зогсохгүй гадагшаа экспортлох сайхан цаг айсуй.
Даланжаргалан сумын хажууханд сүндэрлэх Хөх цавын цементийн үйлдвэрийн бүтээн байгуулалт дуусах шатандаа оржээ. Ирэх оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулахаар зорьж буйгаа “МАК” цементийн төслийн удирдлагын газрын захирал П.Тэмүүлэн ярилаа. “Хөх цавын цементийн үйлдвэр” ашиглалтад орсноор жилдээ нэг сая 70 мянган тонн цемент, нэг сая тонн клинкер дотоодын зах зээлд нийлүүлэх боломжтой аж.
Түүхий эдийг тус үйлдвэртэй ойр орших Хөх цавын шохойн чулууны ордоос нийлүүлэх гэнэ. Түүхий эдийн дийлэнх хувийг “МАК” өөрийн эзэмшлийн уурхайнуудаас нийлүүлэх тулд хямд, чанартай цемент нийлүүлэх боломжтой аж. Ингэснээр үнийн хувьд дотоодын зах зээлд өрсөлдөх боломж бий болох аж. Өмнө нь Эрээний хэдэн наймаачид л Монголын барилгын салбарт үнэ тогтоодог гол тоглогчид байсан бол өнөөдөр үндэсний үйлдвэрлэгчид шинэ тоглогч болон орж ирж байна.
Хөх цавын цементийн үйлдвэр бусад үндэсний компаниас юугаараа давуу талтайг сонирхож асуувал “МАК” цемент үйлдвэрийн гүйцэтгэх захирал Б.Баттулга “Хөх цавын цементийн үйлдвэр дэлхийн стандартад нийцсэн чанар сайтай бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ” хэмээн ам бардам хариулж байна. Учир нь, тус үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмжийг 130 жилийн түүхтэй дэлхийд тэргүүлэгч технологийг эзэмшигч “FLSmidth” нийлүүлж байгаа аж. Мөн Монголдоо анх удаа робот лаборатори үйлдвэртээ нэвтрүүлж байгааг Б.Баттулга захирал онцоллоо.
Ямар ч байсан “Хөх цав”-ын цементдээ 100 хувийн чанарын баталгааг өгч чадна гэдэгтээ ч тэд итгэлтэй байна. “Хөх цав”-ын цемент дотоодын зах зээлд нийлүүлэгдэж эхэлснээр орон сууцны үнэ одоогийнхоос буурах тооцоо байгаа юм. Дээр нь чанар муутай хятад цементээр биш чанартай дотоодын цементийг ашигласнаар газар хөдлөлтөд тэсвэртэй барилгуудыг барьж чадна. Улаанбаатарт л гэхэд одоогоор газар хөдлөлтийг тэсвэрлэж чадахгүй 200-гаад обьект байгаа гэсэн судалгаа бий.
Хөх цавын үйлдвэрийн бүтээгдэхүүнийг зөвхөн барилга, орон сууц барихад ашиглах юм биш. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, бетонон авто зам, төмөр замын дэр бетон, бетон хийцийн эдлэлийн үйлдвэрт нийлүүлэх боломж байгааг П.Тэмүүлэн (МАК цементийн төслийн удирдлагын газар) захирал хэллээ. Өөрөөр хэлбэл, зөвхөн цемент биш сайн чанарын бетон, блок үйлдвэрлэхээр зорьж байгаа аж.
ХӨГЖЛИЙН БАНКНААС АВСАН ЗЭЭЛЭЭ ХЭЗЭЭ ТӨЛӨХ ВЭ?
Яг энэ асуултад улстөржөөгүй хариултыг төсөл хариуцагчдаас авахыг хүслээ. “МАК” цементийн үйлдвэрийн гүйцэтгэх захирал Б.Баттулгын хэлснээр “Хөх цавын цементийн үйлдвэр”-ийн төслийн нийт өртөг нь 330 сая ам.доллар болжээ. Үүний тав хуваасны нэг буюу 66 сая ам.долларыг Хөгжлийн банкнаас санхүүжүүлжээ. Үлдсэн тав хуваасны дөрөвтэй тэнцэх хөрөнгийг “МАК” компани гаргасан байна. Ойролцоогоор 280 орчим сая ам.долларыг “МАК” санхүүжүүлсэн гэсэн үг.
Зээлээ мэдээж зүгээр гүйж очоод авчихаагүй нь тодорхой. Хөгжлийн банк, Засгийн газраас тавьсан шаардлагыг хангаж, тодорхой барьцаа хөрөнгө тавьж байж авсан гэдгээ хэлж байна. Гол нь үнэн, худал нь мэдэгдэхгүй энэ их улстөржилт төслийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж болзошгүйд санаа зовж байгаагаа ч хэлж байна. Монголын улстөрчид “хамар дор хагархай” гэгчээр болох болохгүй бүхнээ гадагшаа, дотогшоо цацах бүрт гайг нь хувийн хэвшлийнхэн, татвар төлөгчид үүрдэг. Тиймээс өгсөн өгөөгүй, авсан аваагүй гэсэн улстөрчдийн энэ их хэрүүл эсрэгээрээ эдийн засагт, үндэсний бүтээн байгуулалтад сөргөөр нөлөөлж магадгүй шүү гэдгийг энэ дашрамд анхааруулчихад буруудахгүй биз.
Үйлдвэрийн ашиглалтын нөөц 192 жил гэнэ. Ингээд бодохоор Монголдоо л нэгдүгээрт бичигдэх том үйлдвэр ашиглалтад орох нь. Энэ бол Монголын хувьд сайн мэдээ мөн үү гэвэл мөн. Монгол Улсын Засгийн газраас экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслийг “Чингис”, “Самурай” бондоос санхүүжүүлэхээ илэрхийлсэн. Үүний хүрээнд “Хөх цавын цементийн үйлдвэр”-ийн төсөлд санхүүжилт авах хүсэлтээ Шинэчлэлийн Засгийн газарт тавьжээ. Шинэчлэлийн Засгийн газрын хуралдаанаас төслийн нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс хэтрэхгүй хөрөнгө гаргах шаардлагын хүрээнд 87.5 сая долларын санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн байдаг. Гэвч Хөгжлийн банкнаас 66.5 сая долларыг л олгожээ. Хөгжлийн банкнаас авсан зээлийнхээ хүүг сар бүр төлөөд явж байгаагаа Б.Баттулга захирал хэлж байна. Харин үйлдвэр ашиглалтад орсноор 5-7 жилийн хугацаанд үндсэн зээлээ төлнө гэж П.Тэмүүлэн захирал нэмж тайлбарлалаа.
Тэгэхээр Хөгжлийн банкнаас авсан зээлээ Н.Номтойбаяр сайд яасан бэ гэж улстөржөөд байгаа хүмүүст хэлэхэд “Хөх цавын цементийн үйлдвэр” ирэх оны эхний улиралд ашиглалтад орж, авсан зээлээ 5-7 жилийн дотор төлөх юм байна гэсэн бодит мэдээг хүргэе. Үйлдвэр ашиглалтад орсноор 700 хүний ажлын байр шинээр бий болох юм байна. Тэрчлэн дотоодын хэрэгцээний 30-40 хувийг хангаснаар жилдээ ойролцоогоор 70-75 сая ам.долларыг гадагшаа алдахаас “хамгаалж” чадах ажээ.
Монголын үндэсний үйлдвэр гэхээр эсгий таавчик л нүдэнд харагддаг байсан үе өнгөрч, импортыг орлох, экспортыг дэмжих барилгын материалаа дотооддоо үйлдвэрлэж эхэлнэ гэдэг эдийн засгийн хувьд сайхан мэдээ. Хөгжлийн банкны зээлийн мөрөөр Хөх цавын цементийн үйлдвэрийн төсөлтэй танилцахад ийм л эерэг бодол төрсөн юм.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |